Мэдээ

Капитал банкны нөхөн төлбөр олгох үйл ажиллагааны явцын мэдээ

Хадгаламжийн даатгалын корпораци 2019 оны 4-р сарын 19-ний өдрөөс эхлэн албадан татан буугдсан Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчдийн 20 сая хүртэлх төгрөгийн даатгалын нөхөн төлбөрийг ХААН Банкаар дамжуулан олгож эхэлсэн.

  Албадан татан буугдсан Капитал банкны 354,260 харилцах, хадгаламж эзэмшигчдэд 44,662,554,578 төгрөгийн нөхөн төлбөрийг олгохоос 2021 оны 9 дүгээр сарын 30-ний өдрийн байдлаар 35,695 хадгаламж эзэмшигчийн 40,346,655,185 төгрөгийн нөхөн төлбөр олгоод байна.

Хүснэгт 1. Нөхөн төлбөр олголтын явцын мэдээ

 

Үзүүлэлт

Нийт хадгаламж эзэмшигчдийн тоо Нийт хадгаламж эзэмшигчдийн тоонд эзлэх хувь хэмжээ (%) Нөхөн төлбөрийн дүн Нийт нөхөн төлбөрийн дүнд эзлэх хувь хэмжээ (%)
Олгохоор төлөвлөсөн 354,260 100 44,662,554,578 100
2021 оны 3-р  улиралд олгосон 

288

0.08 25,720,577.99 0.06
Нийт олгосон  35,695 10.08 40,346,655,185 90.34
Үлдэгдэл 318,565 89.92 4,315,899,393 9.66

Хүснэгт 2. Нөхөн төлбөртэй холбоотой гомдлын мэдээ

 

 

Хугацаа

Нөхөн төлбөртэй холбоотой гомдол
Нөхөн төлбөрийн тооцоололтой холбоотой Нөхөн төлбөрийн жагсаалтад багтаагүй

 

БЭХА-тай холбоотой

Гомдолтой холбоотой баримт бичиг дутуу

 

Бусад

2019 он 162 159 149 90 302
2020 он 2       3
2021 он          
Нийт 164 159 149 90 305

“Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн  17.4-д заасны дагуу даатгалын нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа нь 2022  оны 4 дүгээр сарын 18-ний өдрийг дуустал үргэлжлэх тул албадан татан буугдсан Капитал банкны харилцах, хадгаламж эзэмшигчид та бүхэн өөрт ойрхон байрлалтай ХААН Банкны салбар, тооцооны төвд хандан, даатгалын нөхөн төлбөрөө авах боломжтой.

Даатгалын нөхөн төлбөр авахад бүрдүүлэх шаардлагатай бичиг баримтууд:

       Иргэн бол:

  • Иргэний үнэмлэх;
  • Гадаадын иргэн бол гадаад паспорт болон Монгол Улсад оршин суух үнэмлэх.

     Хуулийн этгээд бол:

  • Улсын бүртгэлийн гэрчилгээний эх хувь, хуулийн этгээдийг төлөөлөгчийн иргэний үнэмлэх, гадаадын иргэн бол гадаад паспорт эсхүл Монгол Улсад оршин суух үнэмлэх;
  • Дансан дахь мөнгөн хөрөнгө захиран зарцуулах албан тушаалтанд эрх олгосон бол итгэмжлэл, эсхүл тушаал, шийдвэр.

 

 

 

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН КОРПОРАЦИ

 

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]