Хадгаламжийн даатгалын корпораци

Үүсгэн байгуулагдсан өдөр: 2013 оны 6-р сарын 14

Монголын Хадгаламжийн даатгалын корпораци нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн хүрээнд төрөөс үүсгэн байгуулсан ашгийн төлөө бус хуулийн этгээд бөгөөд хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулна.

Эрхэм зорилго

Монгол улсын санхүүгийн системийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалахад оршино.

Зорилт

Үндэсний хороо

Хадгаламжийн даатгалын Үндэсний Хорооны Дарга
 
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгч

    Т.Цэрэнбадрал

    Хадгаламжийн даатгалын Үндэсний Хорооны Гишүүн
     
     
     
    Санхүүгийн зохицуулах хорооны Дэд дарга

      Ж.Ганбат

      Хадгаламжийн даатгалын Үндэсний Хорооны Гишүүн
       
       
       
      Сангийн Яамны Төрийн Нарийн бичгийн дарга

        Н.Батсайхан

        Хадгаламжийн даатгалын Үндэсний Хорооны Гишүүн
        Монголбанкны Ерөнхийлөгчийн ажлын албаны Санхүүгийн зах зээлийн асуудал хариуцсан ахлах референт

          Л.Амар

          Хадгаламжийн даатгалын Үндэсний Хорооны Гишүүн
           
          Монголын банкны холбооны Гүйцэтгэх захирал

            С.Баатарсүрэн

            Хадгаламжийн даатгалын Үндэсний Хорооны Гишүүн
            ХДК-ийн Гүйцэтгэх захирлын Үүрэг гүйцэтгэгч

              Б.Сүх-Очир

              Хадгаламжийн даатгалын Үндэсний Хорооны Гишүүн
               
              Сангийн Яамны Санхүүгийн Бодлогын Газрын  дарга

                БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

                Хадгаламжийн даатгалын корпорацийн чиг үүрэг

                ТАМГЫН ХЭЛТЭС

                Тамгын хэлтэс нь корпорацийн дотоод үйл ажиллагааг удирдан зохион байгуулах, корпорацийн удирдах дээд байгууллага болох Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны шийдвэрийн биелэлтийг хангуулах, корпорацийн хүний нөөцийн бодлогыг хэрэгжүүлж, гадаад, дотоод сургалт, семинар, туршлага судлах арга хэмжээг зохион байгуулах

                ХУУЛИЙН ХЭЛТЭС

                Корпорацийн эрх зүйн орчныг сайжруулах санал боловсруулах, корпорацийн тогтоол, тушаал, шийдвэр, гэрээ, санамж бичиг болон бусад баримт бичгийн төслийн эрх зүйн үндэслэлийг хянаж, хуульд нийцүүлэх арга хэмжээ авах, дүрэм, журам боловсруулах, Корпорацийн дотоод болон гадаад үйл ажиллагаатай холбоотой аливаа зөрчил, маргаантай асуудлын талаарх тайлбар гаргах, корпорацийг шүүхийн өмнө төлөөлөх

                МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ХЭЛТЭС

                Корпорацийн үйл ажиллагааг хэвийн явуулах мэдээллийн технологийн ашиглалт, аюулгүй байдлыг хангах, холбогдох дүрэм, журмыг батлуулж хэрэгжүүлэх, програм хангамжийн хэвийн ажиллагааг хангах, дотоод гадаад сүлжээг зохион байгуулах, аюулгүй байдлыг хангах, нууцлал, хамгаалалтын үйл ажиллагааг хариуцах, мэдээллийн сангийн баяжуулалт, мэдээллийг боловсруулах, мэдээллийн нууцлал, нөөцлөлт, үл тасалдах ажиллагаа, өргөтгөл, шинэчлэлт, хадгалалт, хамгаалалтыг хариуцах, Корпорацийн дотоод сүлжээний програм болон цахим хуудасны хэвийн үйл ажиллагааг хангаж, шаардлагатай бол хөгжүүлэлт хийх

                НӨХӨН ТӨЛБӨР, БҮТЦИЙН ӨӨРЧЛӨЛТИЙН ХЭЛТЭС

                Хадгаламжийн даатгалын нөхөн төлбөр олгох болон банканд санхүүгийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны бэлэн байдлыг хангах, удирдан зохион байгуулах, арилжааны банкнаас тайлан мэдээ, мэдээлэл гаргуулан авч, болзошгүй нөхөн төлбөрийн хэмжээ болон санхүүгийн дэмжлэгийн хэмжээг тооцоолох, авлага барагдуулах үйл ажиллагааг удирдан зохион байгуулах

                ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТЭС

                Хадгаламжийн даатгалын албан журмын даатгалын дагуу арилжааны банкнаас даатгалын хураамж төвлөрүүлэх, хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгийг хуульд заасны дагуу удирдан зохион байгуулах, банкны  эрсдэлийг үнэлэх зорилгоор арилжааны банкнаас тайлан, мэдээ мэдээлэл төвлөрүүлэх, мөн дотоод болон гадаад орчны эрсдэлийн үнэлэх зорилгоор судалгаа, шинжилгээ хийх

                ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ХЭЛТЭС

                Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль болон хадгаламжийн даатгалын корпорациас батлан гаргасан дүрэм, журам, зааврын хэрэгжилтийг хангах зорилгоор арилжааны банканд зайнаас болон газар дээр хяналт, шалгалт хийж холбогдох арга хэмжээг авах, арилжааны банкнаас ирүүлсэн тайлан мэдээ, мэдээллийн үнэн зөв байдлыг газар дээр нь шалгаж холбогдох арга хэмжээ авах, мөн шаардлагатай тайлан мэдээ, мэдээллийг арилжааны банкнаас нэмэлтээр гаргуулан авах

                ГАДААД ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ХЭЛТЭС

                Гадаад болон дотоод хамтын ажиллагааг өргөжүүлэх, гадаад томилолт, сургалттай холбоотой ажлыг зохион байгуулах, олон улсын хурал зөвлөгөөнд оролцох, зохион байгуулах, хадгаламжийн даатгалын үндсэн зарчмыг мөрдөх, хэрэгжилтийг хангаж ажиллах судалгаа, мэдээллийн сан үүсгэх, гадны улсын шилдэг туршлагын судалгаа, шинжилгээ хийх,

                Хадгаламжийн даатгалын тогтолцоо болон корпорацийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, мэдээлэл хүргэх, банк болон хадгаламжийн даатгалын талаар олон нийтэд мэдээлэл хүргэх үйл ажиллагааг зохион байгуулах, хамтран ажиллах, хэвлэл мэдээллийн байгууллагатай харилцах ажлыг зохион байгуулах, корпорацийн цахим хуудас болон олон нийтийн бусад сүлжээг хөгжүүлэх, мөн олон нийтийн санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх

                САНХҮҮ БҮРТГЭЛИЙН АЛБА

                Корпорацийн нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайлан гаргах, корпорацийн өдөр тутмын төлбөр тооцоог хийж гүйцэтгэх, санхүүгийн тайлангийн нэгтгэл хийж, дүгнэлт гаргах, шилэн дансны хуулийг дагаж мөрдөх, хэрэгжилтийг хариуцах

                Үйл явдлын товчоон

                2023-12

                Даатгалын нөхөн төлбөр олгох программ  хангамжийг хөгжүүлсэн.
                2023-12

                2023-06

                ОУХДХ-ны Евро-Ази бүсийн хорооны жилийн уулзалт, “Ялгавартай хураамжийн тогтолцоог хэрэгжүүлэх нь” сэдэвтэй Олон улсын семинарыг Улаанбаатар хотод зохион байгууллаа.                                                                                       
                2023-06

                2023-05

                Хадгаламжийн даатгалын хамрах хүрээг оновчтой тодорхойлох загвар боловсруулсан.
                2023-05

                2022-06-08

                Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн 3 жилийн хугацаатайгаар Евро-Ази бүсийн хорооны даргаар сонгогдон ажиллахаар боллоо.
                2022-06-08

                2022-04-08

                Капитал банкны хадгаламж эзэмшигч нарт нөхөн төлбөр олгох үйл ажиллагаа дуусгавар болсон
                2022-04-08

                2021-10-31

                “Дэлхийн хуримтлалын өдөр-2021” аяныг 2013 оноос хойш 8 дахь жилдээ хамтран зохион байгууллаа.
                2021-10-31

                2021-09-30

                Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд оров.
                2021-09-30

                2021-04-01

                “Дэлхийн мөнгөний долоо хоног-2021” Олон улсын аянг “Суралц-Хуримтлуул-Өсгө” уриан дор зохион байгуулав.
                2021-04-01

                2021-03-12

                Хадгаламжийн даатгалын корпораци нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-нд оролцов.
                2021-03-12

                2020-12-31

                Хадгаламжийн даатгалын корпорацийн Улсын байцаагчийн дүрмийг Монголбанкны Ерөнхийлөгч буюу Улсын ерөнхий байцаагчаар шинэчлэн батлуулав.
                2020-12-31

                2020-09-10

                “Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын үед мөрдөгдөх нөхөн төлбөр олгох түр журам”-ыг боловсруулж Үндэсний хорооны 111 болон 114 дүгээр тогтоолоор тус тус батлуулав.
                2020-09-10

                2020-08-10

                Арилжааны банканд газар дээрх  хяналт шалгалт хийж эхлэв.
                2020-08-10

                2020-07-08

                “Коронавируст халдвар /Ковид-19/цар тахлын үед мөрдөгдөх хадгаламжийн даатгалын хураамжийн түр журам”-ыг боловсруулж  Үндэсний хорооны 105 дугаар тогтоолоор батлуулав.
                2020-07-08

                2020-07-08

                Коронавируст халдвар /Ковид-19/цар тахлын үед мөрдөгдөх банкны тайлан мэдээ, мэдээлэл ирүүлэх түр журам-ыг боловсруулж Үндэсний хорооны 106 дугаар тогтоолоор батлуулав.
                2020-07-08

                2020-07-06

                Банканд санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам-д нэмэлт өөрчлөлт оруулах төслийг боловсруулж Үндэсний хорооны 109 дүгээр тогтоолоор батлуулав.
                2020-07-06

                2020-05-01

                Корпорацийн “Бүтэц, зохион байгуулалт”-ыг шинэчлэн боловсруулж Үндэсний хорооны 99 дүгээр тогтоолоор батлуулав.
                2020-05-01

                2020-04-01

                “Хөрөнгө оруулалтын журам”-ыг боловсруулж Үндэсний хорооны 92 дугаар тогтоолоор батлуулав.
                2020-04-01

                2019-12-13

                Журам шинэчлэн батлагдав

                “Банкны тайлан мэдээ, мэдээлэл ирүүлэх журам”-ыг шинэчлэн баталсан.
                2019-12-13

                2019-12-13

                Журам шинэчлэн батлагдав

                “Хадгаламжийн даатгалын хураамжийн журам”-ыг шинэчлэн баталсан.
                2019-12-13

                2019-04-08

                ХААН банк сонгогдлоо

                Даатгалын нөхөн төлбөр олгох банкаар ХААН Банкийг сонгон шалгаруулсан.
                2019-04-08

                2019-04-08

                Капитал банк татан буугдав.

                Капитал банкны хадгаламж эзэмшигчдэд даатгалын нөхөн төлбөр олгох шийдвэрийг гаргалаа.
                2019-04-08

                2019-04-01

                Журамд нэмэлт өөрчлөлт орууллаа

                Нөхөн төлбөр олгох банкийг сонгох шалгаруулах журамд нэмэлт өөрчлөлт оруулсан.
                2019-04-01

                2018-11-22

                Single Customer View /SCV/ загварыг боловсруулж, батлууллаа

                Харилцагч, хадгаламж эзэмшигчдэд олгох нөхөн төлбөрийн хэмжээг зөв тооцоолохын тулд Single Customer View /SCV/ загварыг боловсруулж, батлуулсан.
                2018-11-22

                2018-11-22

                 
                “Хадгаламжийн даатгалын корпорацийн дүрэм”-ийг шинэчлэн боловсруулж батлуулав.
                2018-11-22

                2018-11-22

                Журмыг шинэчлэн боловсруулж, батлууллаа

                “Хадгаламжийн даатгалын нөхөн төлбөр олгох журам”-ыг шинэчлэн боловсруулж, батлуулсан.
                2018-11-22

                2018-11-22

                Журмыг шинэчлэн найруулж батлууллаа

                Банкны бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээний хүрээнд ХДК-аас оролцох оролцоог нэмэгдүүлж, “Санхүүгийн дэмжлэг үзүүлэх журам”-ыг шинэчлэн найруулж, баталсан.
                2018-11-22

                2018-11-22

                Байцаагчийн дүрэм журмыг баталлаа

                БДМХДТ хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр ХДК банканд бие даан хяналт шалгалт хийх эрхтэй болж, холбогдох улсын байцаагчийн дүрэм журмыг баталсан.
                2018-11-22

                2018-04-01

                Зөвлөлийн гишүүн болов

                Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн болсон.
                2018-04-01

                2018-02-08

                УИХ-аар батлуулав

                “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулж УИХ-аар батлуулсан.
                2018-02-08

                2017-05-30

                Монголбанктай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

                Хууль тогтоомжид заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдээ солилцох, хамтран ажиллах зорилгоор Монголбанктай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
                2017-05-30

                2017-05-11

                Сангийн яамтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

                Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлыг хангах, банкны салбарын хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах, хадгаламжийн даатгалын тогтолцоог бэхжүүлэх зорилгоор Сангийн яамтай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.
                2017-05-11

                2017-03-16

                Дэлхийн банкаар үнэлгээ хийлгэв

                Дэлхийн банкаар хадгаламжийн даатгалын үндсэн зарчмаар үнэлгээ хийлгэсэн.
                2017-03-16

                2016-08-15

                Ази Номхон Далайн Бүсийн Хорооны семинар болов

                Ази Номхон Далайн Бүсийн Хорооны “Актив хөрөнгийн эргэн төлөлтийг сайжруулах нь” сэдэвт семинар зохион байгуулсан.
                2016-08-15

                2016-07-04

                Хамтын ажиллагааны санамж бичиг зурав

                Оросын холбооны улсын Хадгаламжийн Даатгалын Агентлагтай  харилцан ойлголцлын санаж бичиг байгуулав. санамж бичиг зурсан.
                2016-07-04

                2015-09-02

                Хөтөлбөр хэрэгжүүлж эхлэв

                “Санхүүгийн боловсролыг сайжруулах хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлсэн.
                2015-09-02

                2015-07-24

                Тайванийн Хадгаламжийн Даатгалын Корпорацитай санамж бичиг байгуулав.
                2015-07-24

                2014-03-24

                Японы Хадгаламжийн Даатгалын Корпорацитай санамж бичиг зурав.
                2014-03-24

                2014-10-23

                Оны шилдгээр шалгарав

                Олон Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбооноос “Банкийг өөрчлөн байгуулах, нөхөн төлбөр олгох” төрөлд оны шилдгээр шалгаруулсан.
                2014-10-23

                2014-08-13

                БНСУ-ийн ХДК-тай санамж бичиг байгуулав.
                2014-08-13

                2013-12-21

                Олон Улсын Хадгаламжийн Даатгалын Холбоонд 72 дахь гишүүнээр элсэв.
                2013-12-21

                2013-10-02

                Төрийн банканд санхүүгийн дэмжлэг үзүүлэв
                2013-10-02

                2013-08-16

                Арилжааны банкнуудад гэрчилгээ олгов.
                2013-08-16

                2013-06-14

                Хадгаламжийн Даатгалын Корпораци байгуулагдав.
                2013-06-14

                2013-01-10

                “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль” батлагдав.
                2013-01-10
                MN

                Add Your Heading Text Here

                [CP_CALCULATED_FIELDS id="6"]