Америк Монголын хамтарсан ерөнхий боловсролын “Шилдэг” сургуулийн ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа.
“Дэлхийн хуримтлалын өдөр-2023” арга хэмжээний хүрээнд 2023 оны 10-р сарын 17-ний өдөр Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Америк Монголын хамтарсан ерөнхий боловсролын “Шилдэг” сургуулийн 10-12 дугаар ангийн нийт 100 гаруй сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа. Сургалтаар “Хуримтлал ба хадгаламж” сэдвээр мөнгөн хадгаламжийн ач холбогдол, мөнгө хуримтлуулах дадал хэрхэн эзэмших, даатгагдсан […]
“Дэлхийн хуримтлалын өдөр 2023” аяныг Төв аймгийн Зуунмод хотод “Хамтдаа хуримтлуулж, ирээдүйгээ бүтээцгээе” уриатайгаар эхлүүллээ.
2023 оны 10-р сарын 13-ний өдөр Төв аймгийн Зуунмод хотод “Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аяны нээлтийн арга хэмжээг “Хамтдаа хуримтлуулж, ирээдүйгээ бүтээцгээе” уриатай зохион байгууллаа. Нэг сарын турш үргэлжлэх уг аяны хүрээнд иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалыг хэвшил болгоход чиглэсэн олон үйл ажиллагаануудыг зохион байгуулах юм. Аяны нээлтэд Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван, Төв аймгийн Засаг дарга […]
Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбооны (IADI) жилийн ерөнхий хурал зохион байгуулагдаж байна.
АНУ-ын Бостон хотноо 2023 оны 9-р сарын 25-аас 30-ны өдрүүдэд Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбооны (IADI) жилийн ерөнхий хурал зохион байгуулагдаж байна. Хурлаар “APRC CEO Dialogue” буюу Ази-Номхон далайн бүсийн хорооны хадгаламжийн даатгагчдын гүйцэтгэх захирлууд оролцож, “Сүүлийн үеийн банкнуудын дампуурлаас хадгаламжийн даатгагчдын авсан сургамж” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус хэлэлцүүлэгт: АНУ-ын банкны дампууралтай холбогдуулан Ази-Номхон далайн бүсийн улсуудын […]
Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33-р сургуулийн сурагчдад сургалт зохион байгууллаа.
Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 33-р сургуулийн 10-р ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа. Сургалтаар “Хуримтлал ба хадгаламж” сэдвээр мөнгөн хадгаламжийн ач холбогдол, мөнгө хуримтлуулах дадал хэрхэн эзэмших, даатгагдсан хадгаламж болон Монгол улсын хуримтлалын бэлэг тэмдэг болсон тэмээний талаар мэдээлэл хүргэлээ. Мөн сурагчдаар хадгаламжийн даатгалтай холбоотой […]
Голомт болон Хас банкны ажилтнуудад “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа.
Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Голомт банкны 150 гаруй ажилтнуудад 2023 оны 9 дүгээр сарын 6-ний өдөр, Хас банкны 160 гаруй ажилтнуудад 2023 оны 9 дүгээр сарын 7-8-ний өдрүүдэд “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа. Сургалтад Улаанбаатар хот болон орон нутгийн салбар, нэгжүүдийн теллер, харилцааны менежер, борлуулалт үйлчилгээний мэргэжилтнүүд хамрагдлаа. […]
Банк хоорондын байт харвааны аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа
Монголбанкны ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг банк хоорондын байт харвааны аварга шалгаруулах тэмцээн 8 дугаар сарын 27-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Байт харвааны 360 төв” талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь 2018 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж байгаа ба энэ жилийн тэмцээнийг Голомт банк, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци […]
“Авлигын судалгаа” цуврал эрдэм шинжилгээний бага хурлыг 2023 онд зохион байгуулах удирдамж
Эх сурвалж: https://iaac.mn/post/105026
КАПИТРОН БАНКНЫ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Капитрон банкны ажилтнуудад 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр цахим болон танхимаар сургалт зохион байгууллаа. Сургалтад Капитрон банкны Улаанбаатар хот болон орон нутгийн салбар, нэгжүүдийн 80 гаруй ажилтнууд хамрагдлаа. Сургалтаар “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын […]
Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбоо (ОУХДХ)-ны Евро-Ази бүсийн хорооны жилийн уулзалт Улаанбаатар хотод амжилттай зохион байгуулагдлаа.
“Ялгавартай хураамжийн тогтолцоог хэрэгжүүлэх нь” сэдэвтэй Олон улсын семинар амжилттай байгуулагдаж өндөрлөлөө. Өнөөдрийн семинарт Европын Банкны санхүүгийн зохицуулалтын бодлогын ахлах мэргэжилтэн Славек Коздрас “Хадгаламжийн баталгааны тогтолцоонд шимтгэл тооцох аргачлал”-ын удирдамжийг танилцуулав. Мөн АНУ-ын Холбооны хадгаламжийн даатгалын корпорацийн Олон улсын хадгаламжийн даатгалын бодлого, дэмжлэг хариуцсан дарга Эдвард Гарнетт ялгавартай хураамжийн тогтолцоог удирдах туршлага сэдвээр илтгэл тавиж, […]
Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбоо (ОУХДХ)-ны Евро-Ази бүсийн хорооны жилийн уулзалт Улаанбаатар хотод эхэллээ.
Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбоо (ОУХДХ)-ны Евро-Ази бүсийн хорооны жилийн уулзалт Улаанбаатар хотод Шангри-Ла зочид буудалд эхэллээ. Тус уулзалтыг нээж Монголын Хадгаламжийн даатгалын Үндэсний хорооны дарга, Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн мэндчилгээ дэвшүүлж, ОУХДХ-ны Евро-Ази бүсийн хорооны дарга, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн нар үг хэллээ. Мөн Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн цахимаар оролцож […]