“Монголын цахилгаан холбоо” ХК-ийн ажилчдад “Даатгал ба Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр сургалт зохион байгууллаа
Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Монголын харилцаа холбооны салбарын ууган компани “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн ажилтнуудад 1 дүгээр сарын 26-ны өдөр “Даатгал ба Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалтаар Хадгаламжийн даатгалын тогтолцооний талаар мэдээлэл хүргэж, мэдлэг бататгах асуултад даатгагдсан хадгаламжийн хэмжээг амжилттай зөв тодорхойлж, хариулсан ажилтнуудыг урамшууллаа.
Хадгаламжийн даатгалын корпорацийн Нөхөн төлбөр, бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн захирал Д.Баасандулам “ШИЛДЭГ БАНКИР” боллоо.
Монголын Банкны Холбоо (МБХ)-ны ээлжит XVIII чуулган 12 дугаар сарын 8-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээний үеэр банкны салбарыг хөгжүүлэхэд онцлох үүрэг гүйцэтгэн, бодит хувь нэмэр оруулсан шилдгүүдээ тодруулдаг билээ. Энэ жилийн хувьд Хадгаламжийн даатгалын корпорациас анх удаа нэр дэвшин Нөхөн төлбөр бүтцийн өөрчлөлтийн хэлтсийн захирал Д.Баасандулам “Шилдэг Банкир-2023”-аар тодорлоо. Тэрээр хадгаламжийн […]
Хадгаламжийн даатгалын корпорацийн төлөөлөл Шпаркассэ банкны сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Маркус Лохтой уулзалт хийлээ.
Хадгаламжийн даатгалын корпорацийн ГХХАХ-ийн захирал А.Алтантүлхүүр, Шпаркассэ банкны сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Маркус Лохтой уулзалт хийлээ. Уулзалтаар Шпаркассэ банкны сангаас Банк санхүүгийн академитай хамтран зохион байгуулдаг шинэ банкирт зориулсан сургалтын модульд “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдэвт хичээлийг нэмж оруулахаар шийдвэрлэв. Мөн “Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний гарын авлага” номд Хадгаламжийн даатгалын тогтолцооны тухай хичээлийн агуулгыг […]
Төрийн банкны ажилтнуудад цахим сургалт зохион байгууллаа.
Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Төрийн банкны Улаанбаатар хотын ажилтнуудад 2023 оны 12 дугаар сарын 7-ний өдөр “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа. Сургалтад Төрийн банкны Улаанбаатар хотын салбар, тооцооны төвийн 110 гаруй харилцааны менежерууд хамрагдсан. Сургалтаар “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн […]
АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА
АЖИЛТАН СОНГОН ШАЛГАРУУЛЖ АВНА Хадгаламжийн даатгалын корпораци Авлага, гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байранд ажилтан сонгон шалгаруулж авна. Ажлын байр: Авлага, гомдол хариуцсан мэргэжилтэн Ажиллах нэгж: Нөхөн төлбөр, бүтцийн өөрчлөлтийн хэлтэс Ажлын байрны зорилго/үүрэг: Хадгаламжийн даатгалын корпорацийн авлагыг Монголбанкнаас томилогдсон банкны эрх хүлээн авагчтай хамтран ажиллаж барагдуулах, даатгалын нөхөн төлбөр болон санхүүгийн дэмжлэгийн үйл ажиллагаатай холбоотой […]
Авлигын эсрэг баатар буюу Аллардын шагналын тухай
Канад Улсын Бритиш Колумбийн их сургууль нь 2012 онд анхлан Аллардын шагналыг авлигын эсрэг болон хүний эрхийг хамгаалах чиглэлээр гарамгай гавьяа байгуулсан хувь хүн, хөдөлгөөн, байгууллагад гардуулж эхэлсэн юм. Тус шагналыг хоёр жилд нэг удаа олгодог бөгөөд ил тод нээлттэй, хариуцлагатай байдал, хуульт ёсыг дэмжих замаар авлигатай тэмцэх, хүний эрхийг хамгаалахад онцгой манлайлж, эр зориг […]
Их засаг Санхүү, эдийн засгийн сургуулийн оюутнуудад сургалт зохион байгууллаа.
Хадгаламжийн даатгалын корпорациас 2023 оны 11 дүгээр сарын 17-ний өдөр Их засаг Санхүү, эдийн засгийн сургуулийн гааль, татвар, эдийн засгийн ангийн 1,2 дугаар курсийн нийт 250 орчим оюутан залууст “Даатгагдсан хадгаламж” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтын төгсгөлд мэдлэг бататгах зорилгоор оюутнуудын дунд нөхөн төлбөрийн хэмжээг тооцох бодлого бодуулж, амжилттай оролцсон оюутнуудыг мөнгө хуримтлуулдаг тэмээ болон гарын […]
“Global training program” сургалтыг “Хүндрэлтэй санхүүгийн байгууллагуудад үр дүнтэй бүтцийн өөрчлөлт хийх нь” сэдвийн хүрээнд зохион байгууллаа.
БНСУ-ын Хадгаламжийн даатгалын корпорациас “Global training program” сургалтыг 2023.10.31 -11.02-ны өдрүүдэд Сөүл болон Чонжү хотуудад “Effective resolution problematic financial institutions” буюу “Хүндрэлтэй санхүүгийн байгууллагуудад үр дүнтэй бүтцийн өөрчлөлт хийх нь” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. Тус сургалтад Дэлхийн банк, БНСУ-ын Хадгаламжийн даатгалын корпораци, Японы Хадгаламжийн даатгалын корпораци зэрэг олон орны байгууллагуудын төлөөллүүд хадгаламжийн даатгалын тогтолцоо, даатгалын […]
“Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аян “Хамтдаа хуримтлуулж-Ирээдүйгээ бүтээцгээе” уриатайгаар нэг сарын турш үргэлжилж өндөрлөлөө.
“Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аян “Хамтдаа хуримтлуулж-Ирээдүйгээ бүтээцгээе” уриатайгаар нэг сарын турш үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. Тус аяны хаалтын арга хэмжээг 2023 оны 10-р сарын 31-ний өдөр, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Өмнөговь аймаг Засаг даргын тамгын газар, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан, арилжааны банкнууд болон Мони маркет Фанд ХХК, […]
Нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа.
“Дэлхийн хуримтлалын өдөр-2023” арга хэмжээний хүрээнд 2023 оны 10-р сарын 24-ний өдөр Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Нийслэлийн ерөнхий боловсролын 40 дүгээр сургуулийн 8 дугаар ангийн нийт 120 орчим сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа. Сургалтаар “Хуримтлал ба хадгаламж” сэдвээр мөнгөн хадгаламжийн ач холбогдол, мөнгө хуримтлуулах дадал хэрхэн эзэмших, даатгагдсан хадгаламж […]