Мэдээ

Голомт болон Хас банкны ажилтнуудад “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа.

Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны  хэлтсээс Голомт банкны 150 гаруй ажилтнуудад 2023 оны 9 дүгээр сарын 6-ний өдөр, Хас банкны 160 гаруй ажилтнуудад  2023 оны 9 дүгээр сарын 7-8-ний өдрүүдэд “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр цахим сургалт зохион байгууллаа. Сургалтад Улаанбаатар хот болон орон нутгийн салбар, нэгжүүдийн теллер, харилцааны менежер, борлуулалт үйлчилгээний мэргэжилтнүүд хамрагдлаа.

Сургалтаар “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр, хадгаламжийн даатгалын сангийн хөрөнгө болон холбогдох бусад мэдээллийг хүргэлээ.

Голомт банк

Хас банк

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]