Монголбанкны ерөнхийлөгчийн санаачилгаар жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг банк хоорондын байт харвааны аварга шалгаруулах тэмцээн 8 дугаар сарын 27-ний өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн “Байт харвааны 360 төв” талбайд амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээн нь 2018 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж байгаа ба энэ жилийн тэмцээнийг Голомт банк, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци хамтран зохион байгууллаа.
Уг тэмцээнд нийт 12 байгууллага, санхүүгийн салбарын 120 гаруй баг тамирчид эрэгтэй, эмэгтэй багийн, ганцаарчилсан, холимог хосын гэсэн гурван төрөлд өрсөлдсөн. Тэмцээний нэгдсэн дүнгээр Хас банкны тамирчид 1 дүгээр байр, Хаан банкны тамирчид 2 дугаар байр, Голомт банкны тамирчид 3 дугаар байр тус тус эзэллээ.