Мэдээ

Америк Монголын хамтарсан ерөнхий боловсролын “Шилдэг” сургуулийн ахлах ангийн сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа.

“Дэлхийн хуримтлалын өдөр-2023” арга хэмжээний хүрээнд 2023 оны 10-р сарын 17-ний өдөр Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс  Америк Монголын хамтарсан ерөнхий боловсролын “Шилдэг” сургуулийн 10-12 дугаар ангийн нийт 100 гаруй сурагчдад санхүүгийн боловсрол олгох сургалт зохион байгууллаа. 

Сургалтаар “Хуримтлал ба хадгаламж” сэдвээр мөнгөн хадгаламжийн ач холбогдол, мөнгө хуримтлуулах дадал хэрхэн эзэмших,  даатгагдсан хадгаламж болон Монгол улсын хуримтлалын бэлэг тэмдэг болсон тэмээний талаар мэдээлэл хүргэлээ.

Мөн сурагчдаар банкны хадгаламжтай холбоотой бодлого бодуулж, мөнгө хуримтлуулдаг тэмээгээр шагнав.  

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]