Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс 2024 оны 4 дүгээр сарын 18-ний өдөр “Олонлог төв сургууль”-ийн ахлах ангийн 9, 10 дугаар ангийн 80 гаруй сурагчдад “Хуримтлал ба хадгаламж” сэдвээр мэдээлэл хүргэлээ.
Сургалтаар даатгалын төрлүүд, хуримтлалын ач холбогдол, хадгаламжийн даатгал, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр болон Монгол Улсын хуримтлалын бэлэг тэмдэг болсон “Тэмээ”-ний талаар мэдээлэл өглөө.