Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Банк санхүүгийн академитай хамтын ажиллагааны хүрээнд Голомт банкны залуу банкируудад “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт”-ын модульд “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдэвт мэдлэг, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа.
![](http://dicom.mn/wp-content/uploads/2024/05/IMG_9991-scaled-e1715312790222-300x167.jpg)
Сургалтаар хадгаламжийн даатгалын тогтолцооны үүсэл, хөгжил, “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр тооцох болон холбогдох бусад мэдээллийг хүргэлээ.
![](http://dicom.mn/wp-content/uploads/2024/05/IMG_0009-scaled-e1715312867885-247x300.jpg)