Мэдээ

Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбооны (IADI) жилийн ерөнхий хурал зохион байгуулагдаж байна.


АНУ-ын Бостон хотноо 2023 оны 9-р сарын 25-аас 30-ны өдрүүдэд Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбооны (IADI) жилийн ерөнхий хурал зохион байгуулагдаж байна.

 Хурлаар “APRC CEO Dialogue” буюу Ази-Номхон далайн бүсийн хорооны хадгаламжийн даатгагчдын гүйцэтгэх захирлууд оролцож, “Сүүлийн үеийн банкнуудын дампуурлаас хадгаламжийн даатгагчдын авсан сургамж” сэдэвт хэлэлцүүлэг өрнүүллээ. Тус хэлэлцүүлэгт:

  • АНУ-ын банкны дампууралтай холбогдуулан Ази-Номхон далайн бүсийн улсуудын хадгаламжийн зах зээлийн өөрчлөлт;
  • банкны хүндрэлийн үед авч хэрэгжүүлж буй арга хэмжээний хүрээнд банкны хяналт шалгалт, олон нийтийн цахим орчныг хянах, санхүүгийн тогтвортой байдлыг хангагч байгууллагуудын хамтын ажиллагаанд хийгдсэн шинэчлэлт;
  • даатгагдсан хадгаламжийг цаашид ямар шалгуураар тодорхойлох;
  • даатгагдаагүй хадгаламж эзэмшигчдийг эрсдэлээс хэрхэн хамгаалах зэрэг асуудлуудаар оролцогчид санал солилцов.

Тус хурлын үеэр Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С. Баатарсүрэн, Турк Улсын хадгаламжийн даатгалын сангийн ТУЗ-ийн гишүүн ноён Исмаиль Гулер нар хоёр талын “Хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулж, гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт хадгаламжийн даатгалын тогтолцооны чиглэлээр хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэх, олон нийтэд нээлттэй мэдээ мэдээлэл солилцож байх, хоёр талын уулзалтууд зохион байгуулж байх, туршлага солилцохын тулд ажилтан солилцооны чиглэлээр хамтран ажиллах зэрэг асуудлуудыг тусгасан байна.

Мөн Евро-Ази бүсийн хорооны ээлжит хурал 9-р сарын 26-ны өдөр зохион байгуулагдлаа. Евро-Ази бүсийн хороо нь нийт 8 орны хадгаламжийн даатгалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагуудаас бүрддэг ба Монгол Улсын Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С. Баатарсүрэн тус хороог даргалдаг. Энэ удаагийн ээлжит хурлаар бүсийн хорооны дарга С.Баатарсүрэн хэд хэдэн чухал асуудлуудыг хэлэлцүүлэв, үүнд гишүүн байгууллагуудын 2023 оны 2-р улиралд хийгдсэн онцлох ажлуудын танилцуулга болон ОУХДХ-ны шинэчлэгдсэн дүрэм, журмын өөрчлөлтөд бүсийн хорооны үйл ажиллагааг хэрхэн нийцүүлэх талаар гишүүдээс санал солилцон, бүсийн хорооны цаашдын стратеги төлөвлөгөөнд тусгахаар ажиллаж байна.

 

 
 
MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]