Хадгаламжийн даатгалын корпорацийн Олон нийт, санхүүгийн боловсролын хэлтсээс “Дэлхийн хуримтлалын өдөр-2022” аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн 107 болон 122 дугаар сургуулийн ахлах ангийн 200 гаруй сурагчдад “Хуримтлал ба хадгаламж” сэдвээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар мөнгөн хадгаламжийн ач холбогдол, мөнгө хуримтлуулах дадал хэрхэн эзэмших талаар мэдээлэл хүргэлээ.