Мэдээ

КАПИТРОН БАНКНЫ АЖИЛТНУУДАД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Капитрон банкны ажилтнуудад 2023 оны 8 дугаар сарын 14-ний өдөр “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр цахим болон танхимаар сургалт зохион байгууллаа. Сургалтад Капитрон банкны Улаанбаатар хот болон орон нутгийн салбар, нэгжүүдийн 80 гаруй ажилтнууд хамрагдлаа.

Сургалтаар “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр болон холбогдох бусад мэдээллийг хүргэлээ.

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]