Мэдээ

Хязгаарлагдмал тендер шалгаруулалтын урилга

Огноо: 2020 оны 07 дугаар сарын 31 ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Байгууллагын хэрэгцээнд суудлын автомашин нийлүүлэх.

Хадгаламжийн даатгалын корпораци нь эрх бүхий тендерт оролцогчдыг суудлын автомашин нийлүүлэгч байгууллагыг сонгох сонгон шалгаруулалтанд тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерт оролцогч нь санхүүгийн дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

  1. Татварын цахим тайлангийн системээс авсан татварын тодорхойлолтыг заавал ирүүлэх ба энэхүү тодорхойлолтын хүчинтэй хугацаа нь тендер нээсэн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байна. /Тодорхойлолтын доод хэсэгт байрлах баркод 25 болон тоо, тэмдэгт орсон 36 оронтой нууц дугаар гаргацтай байх шаардлагатай/
  2. 2019 оны аль нэг жилийн борлуулалтын орлого нь санал болгож байгаа үнийн дүнгээс доошгүй байх,
  3. Монгол дахь албан ёсны борлуулагчийн гэрчилгээний хуулбар. /Эх хувиас нь хийсэн хуулбарыг нотариатаар баталгаажуулан, баталгаат орчуулгаар орчуулан баталгаажуулж ирүүлнэ. Тендерийн хүчинтэй байх хугацаанд гэрчилгээний хүчинтэй хугацаа дуусаагүй байх/
    Тендерийг 2020 оны 08 дугаар сарын 17 -ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байцуулан тендерийг 2020 оны 08 дугаар сарын 17 -ны 11 цаг 20 минутад нээнэ.

Сонирхсон байгууллага, хувь хүн тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хадгаламжийн даатгалын корпораци Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг,

Нарны зам 91, Санроуд оффис 2 давхар Утас: 99120842

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]