Мэдээ

ОУХДХ-ны 20 жилийн ойн хурал зохион байгуулагдлаа.

Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбоо (ОУХДХ)-ны 20 жилийн ойн хурал 2022 оны 9 дүгээр сарын 6,7-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Хурлын үеэр ОУХДХ-ны үе, үеийн удирдах дээд албан тушаалтнууд болон Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Олон улсын төлбөр тооцооны банкны төлөөлөгчид оролцон өнгөрсөн 20 жилийн хугацаан дахь ололт амжилт, тулгарсан бэрхшээлүүдийг дүгнэн ярилцаж, цаашид хадгаламжийн даатгагчдын хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

Тус хуралд Монгол улсын Хадгаламжийн даатгалын корпорацийг төлөөлөн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн, Захиргаа, удирдлагын газрын захирал Х.Гэрэлт-Од, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн У.Бүжинлхам нар оролцлоо.

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]