Мэдээ

Дэлхийн Хуримтлалын өдөр амжилттай зохион байгуулагдлаа

Дэлхийн 1-р дайны дараа, дэлхийн улс орнууд, тэр дундаа Европын эдийн засаг хүнд байсан үед Дэлхийн Хадгаламжийн Банкуудын Холбооны анхны чуулганыг 1924 Италийн Милан хотод зохион байгуулсан.
Энэ уулзалтаар ард иргэдийн амьжиргааны төвшинг сайжруулах, санхүүгийн боловсролыг дэмжих, тэр дундаа ирээдүйдээ зориулан хуримтлал бий болгохын ач тусыг сурталчлан таниулах уриалга, санал санаачилгын дагуу 1925 оноос эхлэн энэхүү “Хуримтлалын өдөр”-ийг өргөнөөр тэмдэглэж эхэлсэн байдаг. Харин өнөөдрийн байдлаар дэлхийн 140 оронд уламжлал болгон тэмдэглэж байна.
Энэ өдрийг жил бүрийн 10-р сарын 31-нд дэлхий даяар өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ
Хадгаламжийн Даатгалын Корпорац энэхүү аяны хүрээнд Монгол банк, Монголын Банкуудын холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан , бусад арилжааны банкуудтайгаа хамтран уламжлал болгон 4дэх жилдээ зохион байгуулж байна

Дэлхийн хуримтлалын аяны нэгдсэн арга хэмжээний зургаас, 2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр

Энэ жилийн аян “Хуримтлуулах хялбар ш дээ” уриатайгаар нэг сарын хугацаанд амжилттай зохион байгуулагдлаа. Өмнөх жилүүдэд Дархан, Эрдэнэт хотуудад зохион байгуулагддаг байсан бол энэ жил Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод зохион байгуулагдсанаараа илүү онцлог боллоо.
Аяны хүрээнд Хадгаламжийн Даатгалын Корпорациас иргэдийн санхүүгийн боловсролыг дэмжих, хуримтлалын ач холбогдлыг таниулах зорилгоор Дархан хотын “Оюуны Ирээдүй”цогцолбор сургуулийн багш сурагчид,Хүмүүнлэгийн Ухааныг Их Сургуулийн оюутнууд,Эрдэнэт хотын МУИС-ийн багш оюутнууд,Сүхбаатар аймгийн 3-р сургуулийн багш сурагчдад Хадгаламжийн даатгалын тогтолцоо болон Хуримтлалын ач холбогдлын талаар сургалт зохион байгуулсан байна.
ЕБС-ийн 1-12 дугаар ангийн сурагчдын дунд “Хуримтлуулах хялбархан ш дээ” сэдэвт гар зургийн уралдаан болон цахим орчин дахь ТИК ТОК бичлэгийн уралдааныг зарлаж шагналт байруудыг тодруулав. Уг уралдаанд нийт 400 гаруй бүтээл ирүүлснээс 11 бүтээлийг шалгаруулсан юм.

 

“Хадгаламжийн Даатгалын Корпорацын Тэргүүн Дэд Захирал Ч.Мөнхбат гар зургийн уралдааны 3-р байрын шагналт Б.Ануцэцэнд өргөмжлөл гардуулж буй, 2020 он

Гар зургийн уралдааны ялагчдаар:
1-р байр: 32-р сургуулийн 2д ангийн сурагч Г. Сайханзаяа
2-р байр: “Хөгжил” Цогцолбор 4и ангийн сурагч А. Ургахнаран
3-р байр: Оюунлаг Сургуулийн 1в ангийн сурагч Б. Ануцэцэн
Тусгай байр: Эрин Эверест Интернэшнл” Сургуулийн 4а ангийн сурагч Б.Сондор
Тусгай байр: “Эрдмийн Ундраа” Цогцолбор, 5ª ангийн сурагч С.Энхмишээл
MeMe уралдааны ялагчдаар:
1-р байр: Дархан-Уул аймаг, Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн 7-7 ангийн сурагч Б.Үжин
2-р байр: Нийслэлийн 50-р дунд сургуулийн 12а ангийн сурагч М.Баяр-Эрдэнэ
3-р байр: Нийслэлийн 79 -р сургуулийн 10а ангийн сурагч Долгорсүрэн
Тик Ток Уралдаан ялагчдаар:
1-р байр: Оюунлаг сургуулийн 6а ангийн сурагч А. Мөнх-Анар
2-р байр: Нийслэлийн 141-р сургуулийн 3в ангийн сурагч У. Ариунтунгалаг
3-р байр: Оюунлаг сургуулийн 5в ангийн сурагч Б.Энхрий нар тус тус тодорсон юм.

Хадгаламжийн Даатгалын Корпорац энэхүү аяны хүрээнд эмзэг бүлгийн болон оюун ухаан, мэдлэг боловсрол, идэвхи санаачлагаараа шалгарсан нийт 400 гаруй хүүхдэд “Хадгаламжийн эрхийн бичиг”-ийг гардуулж, ирээдүйдээ хөрөнгө оруулах алхмыг хийхэд нь дэмжлэг болжээ.
Ийнхүү энэ жилийн аян маань хуримтлалын ач холбогдлыг таниулж, иргэдэд, хүүхэд багачуудад санхүүгийн мэдлэг олгох, хуримтлалыг хэвшил болгохыг дэмжсэн үйл ажиллагаануудыг өрнүүлсэн өргөн цар хүрээтэй арга хэмжээ болж өндөрлөлөө.

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]