“ДЭЛХИЙН МӨНГӨНИЙ ДОЛОО ХОНОГ-2021” Олон улсын арга хэмжээ “ Суралц, Хуримтлуул, Өсгө” гэсэн уриатайгаар 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн 4 дүгээр сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд зохион байгуулагдана.
Тус арга хэмжээг Монголбанк, Монголын Банкны Холбоо, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, БШУЯ-ны харьяа Насан туршийн боловсролын төв, Хадгаламжийн даатгалын корпораци, Шпаркассэ банкны Монгол дахь сан болон арилжааны банкуудтай хамтран хүүхэд, залуучуудад санхүүгийн мэдлэг, мэдээлэл олгох, улмаар санхүүгийн салбарын үйл ажиллагааг олон нийтэд таниулах зорилгоор зохион байгуулах юм.
Өнөөдөр буюу 3 дугаар сарын 22-ны өдөр энэхүү арга хэмжээний нээлтийн үйл ажиллагаа цахимаар зохион байгуулагдлаа. Mongoila #GlobalMoneyWeek2021
#LearnSaveEarn