Мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр” аяны хүрээнд боловсролын тусгай хэрэгцээт хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Өнөөдөр буюу 2021 оны 10 дугаар сарын 29-ны өдөр Дэлхийн хуримтлалын өдөр-ийг тохиолдуулан  Хадгаламжийн даатгалын корпораци, Монголбанк, ХБНГУ-ын Шпаркассэ банкны сан, Монголын Банкны Холбоо зэрэг байгууллагуудтай хамтран Сонсголын Бэрхшээлтэй Хүүхдийн 29-р тусгай сургууль,  Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р тусгай сургуулийн нийт 30 сурагчдад уламжлал ёсоор хуримтлалын ач холбогдлыг таниулах, ирээдүйдээ хөрөнгө оруулах анхны алхмаа хийхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор Хадгаламж нээлгэх эрхийн бичиг, мөнгөө хуримтлуулж арвижуулах болтугай хэмээн хуримтлалын бэлэг тэмдэг болох тэмээг гардууллаа. Нийт сурагчдаа цаашдын хичээл, сурлагад нь өндөр амжилт хүсье.

   

   

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]