Мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аян эхэллээ

Өнөөдөр буюу /2020.10.01/-ний өдөр Төв аймгийн Зуун мод хотоос “БҮГДЭЭРЭЭ ХУРИМТЛУУЛЪЯ” уриатай “Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяныг эхлүүллээ. 
Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, ХБНГУ-ын “Шпаркассэ” банкны Монгол дахь сан, Монголын банкны холбоо, арилжааны банкууд хамтарч Дэлхийн хуримтлалын өдрийн аяныг 5 дахь жилдээ зохион байгуулж байна.                                       
                 
Нээлтийн арга хэмжээг Монголбанкны Дэд ерөнхийлөгч Г.Энхтайван, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн, Монголын банкны холбооны Ерөнхийлөгч Б.Мэдрээ, Шпаркассэ банкны Монгол дахь сангийн суурин төлөөлөгч Маркус Лох нар үг хэлж, тус аяныг албан ёсоор нээлээ.       
 
                                              
Хадгаламжийн даатгалын даатгалын корпорациас нээлтийн арга хэмжээний үеэр Төв аймгийн шилдэг болон тусгай хэрэгцээт бүлгийн 30 хүүхдэд “Хадгаламж нээлгэх эрхийн бичиг”-ийг гардуулан өгөв.     
 
 
Энэхүү аян 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд хүүхэд залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, дэмжих, хуримтлалын ач холбогдолыг таниулан сурталчлахад чиглэсэн олон үйл ажиллагааг Улаанбаатар хот болон Дундговь аймгийн Мандалговь хот, Эрдэнэт хот, Дархан-Уул аймаг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод тус тус зохион байгуулах юм. 

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]