Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг 2021 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын Их Хурлаар баталж, мөн өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр болсон.
Уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.11дэх хэсэгт “Энэ хуулийн үйлчлэх хугацаанд гадаад валютын хадгаламжийн гэрээг байгуулсан хугацаанаас үл хамааран банкны нийт гадаад валютын хадгаламжийг Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд заасан албан журмын даатгалд хамруулахгүй бөгөөд мөн хуулийн 8.1, 15.4-т заасан нөхөн төлбөрийг гадаад валютын хадгаламжид олгохгүй” гэж заасан.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль нь 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ.
Коронавируст халдвар/ КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль https://www.legalinfo.mn/law/details/15312?lawid=15312
Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль https://www.legalinfo.mn/law/details/9022