ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан Хадгаламжийн даатгалын корпорацитай хамтран ажиллах “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгууллаа. Тус санамж бичгийн хүрээнд 500 ширхэг “Хадгаламжийн хөлөгт тоглоом”-ыг Хадгаламжийн даатгалын корпорацид хүлээлгэн өгөх ба хөлөгт тоглоомыг олон нийтэд таниулах сургагч багш нарыг бэлтгэх сургалтыг өнгөрөгч даваа гарагаас эхлүүллээ. Тав хоног үргэлжлэх уг сургалтад Хадгаламжийн даатгалын корпорацийн ахлах мэргэжилтэн, мэргэжилтнүүд хамрагдах юм.