Хадгаламжийн даатгалын корпорациас Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын харьяа нэгжүүдийн ажилтан, албан хаагч нарт хадгаламжийн даатгалын талаар мэдээлэл хүргэх сургалтыг 2023 оны 3-р сарын 3-ны өдөр зохион байгууллаа. Сургалтаар эрсдэл ба даатгал, хадгаламжийн даатгалын ач холбогдол, даатгагдсан хадгаламжийн дээд хэмжээ, даатгалд хамрагдсан арилжааны банкнуудын тухай мэдээллүүд хүргэв. Уг сургалтыг зохион байгуулахад дэмжиж ажилласан, СХДЗДТГ-ын удирдлагуудад талархал илэрхийлье.