Мэдээ

Хилийн цэргийн 0165 дугаар ангийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Баян-Өлгий аймагт “Дэлхийн мөнгөний долоо хоног-2024″ аяныг “Мөнгөө эрсдэлээс хамгаалж, ирээдүйгээ баталгаажуулъя” уриатайгаар эхлүүлсэн. Энэ аяны хүрээнд  Хилийн цэргийн 0165 дугаар ангийн албан хаагчдад  “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” болон “Цахим залилан” сэдвээр сургалт зохион байгууллаа.

Сургалтаар хадгаламжийн даатгалын тогтолцооны талаар мэдээлэл хүргэж,  даатгагдсан хадгаламжийн хэмжээг тооцох, мэдлэг бататгах асуултад  амжилттай оролцсон 2 албан хаагчийг  хадгаламжийн эрхийн  бичиг болон мөнгө хуримтлуулдаг тэмээгээр урамшууллаа.  

 

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]