2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Завхан аймгийн Улиастай хотод орон нутгийн “Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн болон бизнесийн мэдлэгийг нэмэгдүүлэх, чадавхжуулах хөтөлбөр” сургалт боллоо.
Сургалтыг Жижиг дунд үйлдвэрийн газар, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Зээлийн батлан даалтын сан, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сантай хамтран зохион байгууллаа.