Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Банк санхүүгийн академитай хамтын ажиллагааны хүрээнд Капитрон банкны залуу банкируудад “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт”-ын модульд “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдэвт мэдлэг, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа.
Сургалтаар хадгаламжийн даатгалын тогтолцооны үүсэл, хөгжил, “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр тооцох болон холбогдох бусад мэдээллийг хүргэлээ.
Сургалтыг Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, сургагч багш Б.Туяацэцэг удирдан явууллаа.