Мэдээ

“Дэлхийн мөнгөний долоо хоног” аян Орхон аймагт амжилттай үргэлжиллээ

“Дэлхийн мөнгөний долоо хоног-2023” аян Орхон аймгийн Эрдэнэт хотод   3 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. 

Эрдэнэт хотод болсон арга хэмжээнд Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С. Баатарсүрэн, ГХХАХ-ийн захирал А.Алтантүлхүүр нар оролцож аяны хүрээнд зохион байгуулагдсан гар зураг болон илтгэлийн уралдаанд амжилттай оролцсон хүүхэд, залууст хадгаламжийн эрхийн бичиг олголоо.

Мөн Хадгаламжийн даатгалын корпораци Орхон аймаг дахь Монголбанкны хэлтэстэй хамтран аймгийн банкны ажилтнууд, цагдаагийн албан хаагч нар болон “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийн оюутнуудад хадгаламжийн даатгалын талаар мэдээлэл хүргэж ажиллалаа.

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]