Хадгаламжийн даатгалын корпораци Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын банкны холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран дараах сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд:
- Дундговь аймгийн арилжааны банкнуудын ажилтнуудад эдийн засгийн өнөөгийн байдал, арилжааны банканд тулгамдаж буй асуудал, шийдэл, хадгаламжийн даатгалын тогтолцоо, зээлийн батлан даалтын тухай сургалт;
- Аймгийн бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн болон бизнесийн мэдлэгийг нэмэгдүүлэх, чадавхжуулах сургалт;
- Дэлгэрцогт сумын ЕБСургуулийн сурагчдад хуримтлуулахын ач холбогдлын талаар мэдлэг олгох сургалт.