Мэдээ

Олон улсын гишүүн байгууллага боллоо

ХДКорпораци нь албан ёсоор Олон улсын хадгаламжийн даатгалын холбоо /IADI/-ны 72 дахь Үндсэн гишүүн улсаар энэ оны 12 сард элсэн орлоо. Өмнө нь Монголбанк тус байгууллагын холбооны гишүүнбайсан юм. Олон улсын хадгаламжийн даатгалын холбоонд одоогоор 72 үндсэн гишүүн улс, 9 холбооны гишүүнулс , 12 хамтран ажиллагч улс хамрагдаж, туршлага солилцдог билээ. Манай улс үндсэн гишүүн болсноор энэ чиглэлээр мэргэшсэн хөгжингүй улсуудаас туршлага судлах, зөвлөгөө авах, ажилтнуудаа мэргэшүүлэх сургалт семинарт хамрагдах зэргээр анх үүсгэн байгуулж буй учир маш өндөр ач холбогдолтой юм. Мөн тус холбооны судалгааны хорооноос гаргсан төрөл бүрийн зөвлөмж, аргачлал зөвлөгөөтэй танилцаж, өөрийн оронд хэрхэн хэрэгжүүлэх талаар зөвлөгөө авах боломж нээгдэж байна.

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]