Мэдээ

Нээлттэй тендерийн шалгаруулалтын урилга

Огноо: 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр

Тендер шалгаруулалтын нэр: Oracle өгөгдлийн сангийн програм хангамжийн техник үйлчилгээний эрх нийлүүлэх.

Оракл програм хангамж дээр тавигдах шаардлага:

Дараах бүтээгдэхүүнүүдийн техник үйлчилгээний эрхийн 1 жилийн сунгалт хийнэ:

  • “Oracle Database 12c Enterprise Edition”
  • “Oracle Active Data Guard”
  • “Oracle Business Intelligence Suite Enterprise Edition Plus”

Нийлүүлэгч дээр тавигдах ерөнхий шаардлагууд:

  • ORACLE-ийн бүтээгдэхүүнүүдийн лицензийн албан ёсны борлуулагч, холбогдох үйлчилгээ үзүүлэх эрхтэй байх /нотлох бичиг баримтуудыг хавсаргах/;
  • Нийлүүлсэн бүтээгдэхүүнийг суурилуулж, тохируулах, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн туслалцаа үйлчилгээ үзүүлэх чадавхитай байх;
  • Санхүүгийн тайлан ирүүлэх: 2017, 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг /харьяа газар, дүүргийн санхүү төрийн сангийн хэлтсээр заавал баталгаажуулсан/ 2017 оны жилийн эцсийн аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан, дүгнэлтийн хамт,

Тендерийг 2019 оны 02 дугаар сарын 22 -ны өдрийн 11 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байцуулан тендерийг 2019 оны 02 дугаар сарын 22 -ны 11 цаг 40 минутад нээнэ .

Сонирхсон байгууллага, хувь хүн тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.

Хадгаламжийн даатгалын корпораци

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, Нарны зам 91, Санроуд оффис 2 давхар

Утас: 99120842

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]