Мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд сургалтууд зохион байгууллаа.

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хүрээнд 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ерөнхий боловсролын “Гурван-Эрдэнэ” сургуулийн ахлах ангийн нийт 100 орчим сурагчдад, мөн Политехникийн коллежийн нийт 60 орчим багш, ажилтан нарт “Хуримтлал ба Хадгаламж” сэдвээр сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар хадгаламж, даатгагдсан хадгаламж болон хуримтлалын ач холбогдлыг таниулах, өөртөө дадал болгон хэвшүүлэх талаар мэдээлэл хүргэлээ.
 
 
 
Нийт сургалтад хамрагдсан сурагчид болон багш ажилчдын дунд мэдлэг бататгах зорилгоор даатгагдсан хадгаламжийн дүнг тооцоолох бодлого, дасгал ажлыг зохион байгуулж, амжилттай хариулсан оролцогчдыг хадгаламжийн эрхийн бичиг, мөнгө хуримтлуулдаг тэмээ болон бусад гарын бэлгээр урамшуулав.
MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]