Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс “Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал сумын ерөнхий боловсролын сургуулийн 9-12 ангийн 230 гаруй сурагчдад сургалт зохион байгууллаа. Тус сургалтаар хадгаламж, хадгаламжийн даатгал, хуримтлалын ач холбогдол, хуримтлалыг хэвшил болгох талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн сургалтын төгсгөлд мэдлэг бататгах зорилгоор даатгагдсан хадгаламжийн дүнг тооцоолох бодлого, дасгалын ажил явуулж амжилттай оролцсон сурагчдыг хадгаламж нээлгэх эрхийн бичгээр урамшуулав.