Мэдээ

“Хобби” сургуулийн бага ангийн сурагчдад “Хуримтлал ба Хадгаламж” сэдвээр сургалт зохион байгууллаа. 

Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс хүүхэд, залуучуудын санхүүгийн суурь боловсролыг дээшлүүлэх ажлын хүрээнд 2024 оны 04 дүгээр сарын 30-ний өдөр Ерөнхий боловсролын “Хобби” сургуулийн бага ангийн нийт 4 бүлгийн 120 гаруй сурагчдад “Хуримтлал ба Хадгаламж” сэдвээр сургалт зохион байгууллаа. 

Сургалтаар хэрэгцээ ба хүсэл, хуримтлал, хуримтлалын ач холбогдол болон хуримтлалын бэлгэ тэмдэг тэмээний талаар мэдээлэл хүргэлээ. Мөн сургалтад идэвхтэй оролцсон сурагчдаа мөнгө хуримтлуулдаг тэмээгээр урамшууллаа.

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]