Хадгаламжийн даатгалын корпораци нь Банк санхүүгийн академийн гишүүн ба хамтын ажиллагааны хүрээнд банкны ажилтнуудад зориулсан “Шинэ банкирын онол, практик хосолсон сургалт”-ын модульд “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдэвт хичээл тусгах болсон. Энэ удаа Хас банкны залуу банкируудад мэдлэг, мэдээлэл өгөх сургалт зохион байгууллаа.
Сургалтаар хадгаламжийн даатгалын тогтолцооны үүсэл, хөгжил, “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай” хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр болон холбогдох бусад мэдээллийг хүргэлээ.
Сургалтыг Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн, сургагч багш Б.Туяацэцэг удирдан явууллаа.