Хадгаламжийн даатгалын корпорацийн Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсээс Монголын харилцаа холбооны салбарын ууган компани “Монголын цахилгаан холбоо” хувьцаат компанийн ажилтнуудад 1 дүгээр сарын 26-ны өдөр “Даатгал ба Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр сургалт зохион байгуулав. Сургалтаар Хадгаламжийн даатгалын тогтолцооний талаар мэдээлэл хүргэж, мэдлэг бататгах асуултад даатгагдсан хадгаламжийн хэмжээг амжилттай зөв тодорхойлж, хариулсан ажилтнуудыг урамшууллаа.