Мэдээ

“1 БАНК – 1 ХАРИЛЦАГЧ – 20 САЯ ТӨГРӨГ”

Банкны харилцагч, хадгаламж эзэмшигчид маань юуны түрүүнд “данс” болон “харилцагч” гэсэн 2 ойлголтыг сайтар ялгаж ойлгох нь чухал юм.

Техник, технологи хөгжихийн хирээр банкууд маань харилцагчиддаа маш олон төрлийн санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээг санал болгож байна. Үүнтэй уялдан цор ганц, дахин давтагдахгүй, тусгай дугаартай “харилцагч” маань тухайн банкинд хичнээн ч “данс”-тай байх боломжтой юм.

Иймд Хадгаламжийн даатгалын корпораци нь “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-д заасны дагуу харилцагч тус бүрийн тухайн банкин дахь харилцах, хадгаламжийн бүх дансны үлдэгдлийг нь нэгтгэн татвар тооцсон хуримтлагдсан хүүг нь нэмж, 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээлтэй бол зээлийг хүүгийн хамт хасаж тооцсон дүнг 20 сая төгрөгөөр хязгаарлан нийт олгох нөхөн төлбөрийн хэмжээг тооцоолдог юм.

[ХАДГАЛАМЖ* + ХҮҮ] – [ЗЭЭЛ** + ХҮҮ] ≤ 20 САЯ ₮

*Харилцах болон хадгаламж
** Зөвхөн 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээл

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]