Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох

Даатгалын нөхөн төлбөрийн хэмжээг тооцох

Банк албадан татан буугдахад Хадгаламжийн даатгалын корпорациас хадгаламж эзэмшигчийн тухайн банкан дахь харилцах, хадгаламжийн дансны  нийт 20 сая хүртэлх төгрөгийг нөхөн төлнө. (Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалт).

хххх

Нөхөн төлбөрийн хэмжээг тооцож олгохдоо банкны татан буугдсан өдрийн байдлаарх хадгаламж эзэмшигч бүрийн харилцах, хадгаламжийн дансны үлдэгдэл дүн дээр гэрээний дагуу хуримтлагдсан хүүгийн дүнг нэмж, хэрэв тухайн банканд 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн чанаргүй зээлтэй байвал тухайн зээлийг хүүгийн хамт хасаж, үлдсэн мөнгөн дүнгийн 20 сая хүртэлх төгрөгийг нөхөн төлнө.

[хадгаламж*+ хүү] – [зээл** + хүү ] ≤ 20 сая ₮
*Харилцах болон хадгаламж
** Зөвхөн 90 хоногоос дээш хугацаа хэтэрсэн зээл

Таны банкан дахь хадгаламжийн дүн 20 сая төгрөгөөс дээш давсан тохиолдолд 20 сая хүртэлх төгрөгийг “Хадгаламжийн даатгалын корпораци”-аас нөхөн олгох ба 20 сая төгрөгөөс дээш давсан мөнгөн дүнг татан буугдсан банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлэн авах боломжтой.

Банкны эрх хүлээн авагч “Банкны тухай хууль”-ийн 73 дугаар зүйлд заасан төлбөр барагдуулах дарааллын дагуу таны мөнгийг барагдуулах болно.

 

ДАНГААРАА ЭЗЭМШДЭГ ХАДГАЛАМЖ
Хэрэв та татан буугдсан банканд хэд хэдэн данстай бол таны бүх дансыг банк татан буугдсан өдрийн байдлаар нэгтгэн, нийлбэр дүнгээс даатгалын нөхөн төлбөрийг тооцно. /Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2/

Жишээ №1 

Данс эзэмшигчийн нэр: Анар

Хадгаламжийн төрөл Дансны төрөл Дансны нийт үлдэгдэл
/төгрөг
Хугацаатай хадгаламж төгрөг 18,000,000
Хугацаагүй хадгаламж юань 4,000,000
Хугацаагүй хадгаламж төгрөг 500,000
НИЙТ ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ:   22,500,000
АНАРЫН ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖИЙН ДҮН   20,000,000
ДААТГАЛД ХАМААРАХГҮЙ ХАДГАЛАМЖИЙН ДҮН**   2,500,000

Тайлбар:
Иргэн Анар татан буугдсан А банканд хугацаатай, хугацаагүй хадгаламжийн төгрөг болон юанийн нийт 22,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй хадгаламж эзэмшдэг. Тэрээр Хадгаламжийн даатгалын корпорациас нийт 20 сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөрийг авах эрхтэй. Харин даатгалд хамаарахгүй **2,500,000 төгрөгийг иргэн Анар татан буугдсан банкны эрх хүлээн авагчаас нэхэмжилж авна гэсэн үг юм.

 

ХАМТАРСАН ДАНСНЫ ХАДГАЛАМЖ
Хамтарсан данс эзэмшигчдэд төлөх нийт даатгалын нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая хүртэлх төгрөг байна. Хамтарсан данс эзэмшигчид хамт ирж нөхөн төлбөр авах шаардлагатай.
Хамтарсан данс дахь эзэмшлийн хувь нь тэнцүү биш гэдгийг нотолсон баримт гаргаснаас бусад тохиолдолд хамтарсан данс эзэмшигчдэд нөхөн төлбөрийг тэнцүү хуваан тооцож олгоно.  “Банкан дах мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.4 дэх заалт/
Хуульд зааснаар хадгаламж эзэмшигчийн дангаараа болон хамтарсан дансны эзэмшдэг даатгагдсан хадгаламжийн нийт дүн 20 сая төгрөгөөс илүүгүй байна.
Жишээ №2

Данс эзэмшигчийн нэр: Бат
Хамтарсан данс эзэмшигчийн нэр: Туяа

Хадгаламжийн төрөл Дансны төрөл Дансны нийт үлдэгдэл
/төгрөг
Хугацаатай хадгаламж Хамтарсан 24,000,000
Харилцах 600,000
НИЙТ ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ:   24,600,000
БАТЫН ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖИЙН ДҮН   10,600,000
ТУЯАГИЙН ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖИЙН ДҮН   10,000,000
ДААТГАЛД ХАМААРАХГҮЙ ХАДГАЛАМЖИЙН ДҮН**   4,000,000

Тайлбар:
Татан буугдсан А банкинд иргэн Бат харилцах, хадгаламжийн данс эзэмшдэг. Өөрийн харилцах дансандаа 600,000 төгрөгтэй, мөн тэрээр иргэн Туяатай 24,000,000 төгрөгийн хадгаламжийг хамтран эзэмшдэг. Хамтран эзэмшдэг хувь хэмжээгээ тэнцүү биш гэдгийг нотлох баримт гаргаагүй тохиолдолд Хадгаламжийн даатгалын корпорациас тэдэнд нийт 20 сая хүртэлх төгрөгийн нөхөн төлбөрийг тэнцүү хувааж олгоно.
**4,000,000 төгрөг даатгалд хамаарахгүй тул татан буугдсан банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлэн авах боломжтой.

 

НАСАНД ХҮРЭЭГҮЙ ИРГЭНИЙ ХАДГАЛАМЖ

Насанд хүрээгүй хадгаламж эзэмшигчийн даатгалын нөхөн төлбөр авах эрх тухайн хадгаламжийг бусад этгээдтэй хамтран эзэмшиж байгаагаар хязгаарлагдахгүй “Банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах заалт
Жишээ №3

Данс эзэмшигчийн нэр: Болд / хүүхэд /
Хамтарсан данс эзэмшигчийн нэр: Мөнхөө/ Болдын аав/

Хадгаламжийн төрөл Дансны төрөл Дансны нийт үлдэгдэл
/төгрөг
Хүүхдийн хадгаламж Хамтарсан 30,000,000
НИЙТ ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ:   30,000,000
БОЛДЫН ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖИЙН ДҮН   20,000,000
МӨНХӨӨГИЙН ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖИЙН ДҮН   10,000,000

Тайлбар:
Болд хүү татан буугдсан банканд 30 сая төгрөгийн хадгаламжтай ба түүний аав Мөнхөө хамтран эзэмшдэг. Хадгаламжийн даатгалын корпораци Болд хүүд тухайн банкин дахь түүний хадгаламжийн 20 сая хүртэл төгрөгийг нөхөн олгох бөгөөд насанд хүрээгүй тул хамтран эзэмшигч болох аав Мөнхөө нь хүүгийнхээ өмнөөс хадгаламжийн даатгалын нөхөн төлбөрийг авах эрхтэй. Мөн тэрээр уг хадгаламжийн хамтарсан данс эзэмшигч тул үлдэгдэл 10 сая төгрөгийг авах эрхтэй ба иргэн Мөнхөөгийн татан буугдсан банкан дахь харилцах, хадгаламжийн нийт нөхөн төлбөрийн хэмжээ 20 сая төгрөгөөс илүүгүй байна.

 

ӨВ ЗАЛГАМЖЛАЛЫН ХАДГАЛАМЖ
Өв залгамжлалаар даатгалын нөхөн төлбөр авах тохиолдолд өвлөгч нь өөрийн нэр дээр хадгалуулсан хадгаламж, өвлөгдсөн хадгаламж тус бүрд даатгалын нөхөн төлбөрийг авна. “Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль”-ийн 17 дугаар зүйлийн 17.3 дах заалт 
Жишээ №4

Хадгаламж эзэмшигч нэр: Тамир

 

Хадгаламжийн төрөл Дансны төрөл Дансны нийт үлдэгдэл
/төгрөг
Харилцах 500,000
Хугацаатай хадгаламж Өв залгамжлал 30,000,000
НИЙТ ДАНСНЫ ҮЛДЭГДЭЛ:   30,500,000
ТАМИРЫН ДАНСНЫ ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖИЙН ДҮН   500,000
ӨВ ЗАЛГАМЖЛАЛААР АВАХ ДААТГАГДСАН ХАДГАЛАМЖИЙН ДҮН   20,000,000
ДААТГАЛД ХАМААРАХГҮЙ ХАДГАЛАМЖИЙН ДҮН**   10,000,000

Тайлбар:
Хадгаламж эзэмшигч Тамир татан буугдсан банканд харилцах данс эзэмшдэг. Мөн өв залгамжлалын эрхтэй хадгаламж эзэмшдэг. Хадгаламжийн даатгалын корпорациас Тамирын эзэмшдэг харилцах дансны 20 сая хүртэл төгрөгийг олгохоос гадна өв залгамжлах эрхтэй хадгаламжийн 20 сая хүртэл төгрөгийг тус тусад нь тооцож нөхөн төлбөр олгоно. Өөрөөр хэлбэл, Тамир нийт 20,500,000 төгрөгийн нөхөн төлбөр авна. **10 сая төгрөг нь хадгаламжийн даатгалд хамаарахгүй тул татан буугдсан банкны эрх хүлээн авагчаас нэхэмжлэн авах боломжтой.

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]