Даатгалд үл хамаарах хадгаламж

Даатгалд үл хамаарах хадгаламж

Дараах хадгаламж даатгалд үл хамаарна.

  • Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан этгээдийн нэргүй, дугаарласан, эсхүл хуурамч нэрээр нээсэн данс,
  • Нэргүй хадгаламжийн сертификат болон бусад төрлийн нэргүй санхүүгийн хэрэгсэл
  • Нэрлэсэн үнээр эргэж төлөгдөхгүй хадгаламж
  • Хэрвээ таны аль нэг данс даатгалд үл хамрагдах нөхцөлд багтсан тохиолдолд хуулиар танд даатгалын нөхөн төлбөр олгохгүйг анхаарна уу.

Дараах этгээдийн хадгаламж даатгалд үл хамаарна

  • Банк;
  • Төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага;
  • Эрүүл мэндийн, тэтгэврийн болон нийгмийн албан журмын даатгалын сан;
  • Банкны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан банкны холбогдох этгээд;
  • Даатгалын тохиолдол бий болохоос өмнөх гурван жилийн хугацаанд банкны санхүүгийн тайланд аудит хийсэн аудитор болон аудитын байгууллага;
  • Монголбанкны хянан шалгалтын тайлангаар банкны санхүүгийн байдал муудахад нөлөөлсөн, банкны үйлчилгээ авахдаа санхүүгийн давуу эрх эдэлсэн нь тогтоогдсон дор дурдсан хадгаламж эзэмшигч:
    • Гүйлгээний төрөл, эрсдэлийн түвшин, зээлдэгчийн төлбөрийн чадвар болон барьцааны төрөл зэргийг харгалзан үзэхэд бусад хадгаламж эзэмшигчээс онцгой нөхцөлтэй зээл авсан;
    • Банкны бусад хадгаламж эзэмшигчээс илт бага хүүтэй зээл авсан
    • Даатгалын тохиолдол бий болох үед Монголбанкны статистик мэдээллээр хадгаламж эзэмшигчдийн авч байгаа хадгаламжийн дундаж хүүгээс 50 хувиас илүү хүү авсан;
  • Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкинд байршуулсан хөрөнгө.

Дээрх дурдсан этгээдүүдэд даатгалын нөхөн төлбөр олгохгүй. Харин битүүмжилсэн болон гүйлгээг түдгэлзүүлсэн хадгаламж эзэмшигчдэд зөвхөн битүүмжлэх болон гүйлгээг түдгэлзүүлэх шийдвэр хүчингүй болсон тохиолдолд даатгалын нөхөн төлбөрийг олгоно.

/жич: Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн 7 дугаар зүйлд заасан/

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]