Монголын Банкны Холбооны Удирдах Зөвлөлийн ээлжит хурал 2023 оны 5 сарын 18-ны өдөр холбооны байранд зохион байгуулагдлаа. Тус хуралд Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн оролцож, 2023 оны 6 дугаар сарын 28-29-ний өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдах Олон Улсын Хадгаламжийн Даатгагчдын Холбооны Евро-Азийн бүсийн хорооны жилийн уулзалт болон “Ялгавартай хураамжийн тогтолцоог хэрэгжүүлэх нь” сэдэвт семинарын арга хэмжээний тухай товч танилцуулан, Монголын Банкны Холбоо болон гишүүн банкнуудын удирдлагуудыг оролцохыг урилаа.