Дэлхийн хуримтлалын өдрийг Монголын хүүхдүүд Хүүхдийн Ордондоо ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Авхаалж самбаа, мэдлэг оюунаараа уралдсан нийт хүүхдүүдээс шалгарсан 25 хүүхдийг Хадгаламжийн даатгалын корпорацийн 50,000 мянган төгрөгийн хадгаламж нээлгэх эрхийн бичгээр урамшуулав. Тус арга хэмжээг ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам (BMZ)санхүүжүүлж Германы Шпаркассэ Банкны Сан,Монголбанк, Хадгаламжийн Даатгалын Корпораци, Монголын Банкны Холбоо, арилжааны банкуудтай хамтран 2 дахь жилдээ зохион байгуулж байна.