Нийтлэл

Ил тод байдал

Шинэ нийтлэл

БИДНИЙГ ДЭМЖЭЭРЭЙ

​​Хүүхдийн хадгаламж гэж юу вэ? – Төгсөх ангийн хүүхэдтэй, 40 настай хүний БОДРОЛ

Сурсан зангаараа бага үдийн алдад 1 аяга өтгөхөн, халуун кофе оочингоо өдөр тутмын сонин гарчиглаж, хааяа ордог сайтуудаар шинэ сонин зүйл хайн суулаа. Том хүүхэд дунд сургуулиа төгсөх дөхөж байгааг ч хэлэх үү? сүүлийн үед эхнэр бид хоёрын дунд хүүхдээ хаана сургах, сургалтын төлбөрийг хэрхэн төлөх тухай яриа болж, мухардах тийшээ хандаад байсан юм.

Өнөөдрийн сайтад тавигдсан нийтлэл энэ сүүмэлзэж байсан очийг дэврээж орхив.

Ишлэл 1.

“Манай хүүхэд энэ жил их сургууль төгсөх юм. Хонхны баяр тэмдэглэхийн тулд бараг сая төгрөг хэрэгтэй гээд өдөр бүр уйлан дуугардаг боллоо. Хүний хүүхдээс юугаар нь дутаах вэ гээд нөгөө нэхээд байгаа мөнгийг нь өгөх гэхээр хэдэн сарын маань цалин явчих гээд байдаг. Одоо бүр цалингийн зээл авах дээрээ тулчихаад явж байна. Өөр яалтай ч билээ. Ямар хонхны баярт чинь оруулахгүй гэлтэй нь биш. Гэхдээ сүүлийн үеийн хүүхдүүд мөнгөний үнэ цэнэ гэдгийг мэдэхээ байчихжээ. Амьдрал дээр гараад мөнгө яаж олох талаар ямар ч ойлголтгүй байгаа хүүхдүүд арга ч үгүй юмуудаа” хэмээн хажуу айлын эгч маань толгой сэгсрэн ярьж байв.

Ишлэл 2.

Бид бүхэн өнөө маргаашийнхаа хоол хүнсийг хэрхэн залгуулж, үр хүүхэд, дүү нараа бусдын адил мөр бүтэн, гэдэс цадгалан явуулах гэж зүтгэж, тэдний ирээдүйн ахуй амьдралын талаар анхаарлаа хандуулж чадахгүй байгаа нь өөрийн эрхгүй айдсыг минь төрүүлж байгаа юм.

Бидэнд байдаг нийтлэг дутагдал, надад тулгарсан энэ асуудал зөвхөн манай гэр бүлд ч биш, миний орчин тойронд, цаашилбал Монголын нийгэмд түгээмэл байдаг ажээ. Жаахан тайвшрах ч шиг.

Гэвч дөхүүлж байгаад учрыг нь олно доо гэсэн шүү юм бодож, үнэнтэй нүүр тулахаас зайлсхийн өөрийгөө хуурч байвч, сэтгэлийн мухарт өөр арга байсан даа гэсэн харамсал бүүдгэрхэн сүүмэлзэж л байсан юм.

Энэ сүүмгэр бодлоосоо болоод үдийн цай хүртэл гар хүндэрч, толгой шуугиад олигтой бүтээл гарсангүй ээ.

Цайны цагаар тухтайхан ресторанд орж, тархинд эргэлдэх замбараагүй бодлуудаа цэгцэлж эхэллээ.

Үнэндээ бидэнд өөр боломж үнэхээр байхгүй гэж үү? Бид үргэлж өнөөдрөөрөө амьдарч, тулгамдсан хэрэгцээгээ шийдээд явах уу? Үр хүүхдийнхээ төлөө одоогийнхоос илүү хариуцлага хүлээж амьдрах уу? Тулсан үед нь цалинийн зээлээр аргацаах уу?

Энэ талаар өөртэйгээ ярьсан, дотроо бодсон зүйлээ уншигч авхай таньтай хуваалцая.

Эргэцүүлбэл:

  • Хуримтлалын талаар дуулж сонсож байсан уу? Сонсож байсан. Гэхдээ хайхраагүй.
  • Хуримтлал хэрэгтэй гэж бодож байсан уу? Бодож байсан. Гэхдээ зориглоогүй.
  • Надад хуримтлал үүсгэх боломж байсан уу? Байхгүй гэж хэлж болох боловч, бага хэмжээгээр гэвэл байсан л байна. Тэгэхээр хариуцлага дутаж.

Мэдээж надад сар бүр 50,000 төгрөг хуримтлуулаад явах боломж байсан. Даанч би хуримтлуулж яваагүй. Хэрвээ сар бүр 50,000 төгрөг хуримтлуулж явсан бол ямар ч дарамтгүйгээр олон зүйлийг хийж болох байжээ.

Хэрвээ

  • 5 жилийн өмнө хуримтлуулж эхэлсэн бол хүүхдийн сургалтын төлбөрт санаа зовохгүй байх байж.
  • 10 жилийн өмнө хуримтлуулж эхэлсэн бол хөнгөн тэрэг аваад унах боломжтой л байж.
  • 15 жилийн өмнө хуримтлуулж эхэлсэн бол Байрны урьдчилгаа бэлэн байх байж.
  • 20 жилийн өмнө хуримтлуулж эхэлсэн бол Сарын хүүгээр нь амьдралаа залгуулаад байхаар хэмжээнд хүрэх байжээ.

Гэтэл Би яагаад хуримтлал хийгээгүй билээ?????

Ердөө л…..

Надад зориг дутаж, ухамсар дутаж, хүмүүжил дутаж, санхүүгийн боловсрол дутжээ.

Өвлийн үүцээ намар бэлдэлгүй, мөнгөний хэрэгцээ тулсан үед аргалаад явсан нь туйлын буруу, МИНИЙ ГОЛ АЛДАА байжээ.

Дахин дахин бодоход:

  • Өөрөө мөнгө хуримтлуулж сураагүй юм чинь үр хүүхэд маань яаж сурах, сургах вэ? Насанд хүрсэн үед нь хөрөнгө тасалж өгтөл, зөв зарцуулж чадахгүй бол яах билээ…
  • Хуримтлал үүсгээгүй өөртөө төдийгүй, үр хүүхдийнхээ ирээдүйг бүдэгрүүлж байгаа хэрэг биш гэж үү???

Дахин дахин эргэцүүлэхэд:

  • Үүсгэсэн хадгаламж маань хуримтлалаас гадна хүүхдийн маань санхүүгийн бооловсролын сургууль юм байна.
  • Хуримтлалтай, хуримтлал хийхэд оролцсон хүүхэд олдсон мөнгөө зөв зарцуулдаг, хэрэглээ хуримтлалаа ялгаж салгадаг, бидний хүсээд байдаг иргэн болон төлөвших нь ээ.

Хэдий нь цайны цаг дуусчээ. Ширээн дээр өрсөн зууш, хоол ч хөрсөн байв. Гэвч надад юм идэх сонирхол огт төрсөнгүй. Тооцоогоо хийчихээд гарлаа.

Энэ бүхний эцэст БИ бага хүүхэддээ хуримтлал үүсгэхээр шийдлээ. Харин хадгаламжийн данс нээхдээ хүүхдээ дагуулж явахаар шийдэв.

Цээжин дотор хөндүүрлэсэн бул чулуу хайлж, урам зориг орох шиг болов. Хүрэх зам тодорхой бол туулдаг л хорвоо доо.

Хадгаламж нээхэд их энгийн ажээ.

Маргааш нь ажлын ойролцоох банкны салбар луу орлоо.

2 маягт бөглөж, 3 гарын үсэг зураад болох нь тэр. Банкны теллер хүүхдийн төрсний гэрчилгээ, миний иргэний үнэмлэхийг хуулбарлаж аваад, хадгаламжийн дэвтэр өглөө. Энэ бүхэнд банкинд дугаарласантайгаа нийлээд ердөө л 20 минут зарцуулав.

Хүүхэд маань дэвтрээ гардаад их л баяртай байв. Үр хүүхдийнхээ ирээдүйн төлөө зориг гаргасандаа Би илүү жаргалтай байлаа.

Уншигч авхай Та миний бодлыг хуваалцана гэдэгт найдаж байна.

Хадгаламжийн даатгалын корпораци Mongo.mn сайт хамтран боловсруулав

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]