Нийтлэл

Ил тод байдал

Шинэ нийтлэл

БИДНИЙГ ДЭМЖЭЭРЭЙ

​Доллар, төгрөгийн хадгаламжийн аль нь ашигтай вэ?

Өнгөрсөн жилийн өдийд би найзтайгаа долларын хадгаламж, төгрөгийн хадгаламжийн аль нь ашигтай талаар маргасан юм.

Валютын ханш хөдөлдөг гэдгийг бүгд мэднэ. Харин доллар бараг байнга өсч байдаг гэсэн бодол надад байдаг юм. Иймээс Би доллар өсдөг тул, найз маань төгрөг өндөр хүүтэй тул ашигтай хэмээн мэтгэлцээд, маргаанаа эцэслэж чадаагүй тул бодитоор туршихаар шийдсэн юм.

Ингээд 2017 оны 10 сарын 20-нд:

  • Найз маань 1 сая төгрөгийг жилийн 15,2 хувийн хүүтэй
  • Би 1 сая төгрөгөөр 407,2 USD худалдаж аваад жилийн 6,2 хувийн хүүтэйгээр зэрэг хадгаламж нээсэн юм. Доллар 2455,77 төгрөгтэй тэнцэж байлаа.

Жилийн дараа буюу өнөөдөр 2018 оны 10 сарын 20-нд маргаанаа хагаллаа.

  • Найзын маань 1 сая төгрөг хүүтэйгээ нийлээд 1 сая 152 мянган төгрөг
  • Миний 407,2 USD хүүтэйгээ нийлээд 432,45 USD буюу өнөөдрийн ханшаар 1 сая 109 мянган төгрөг болжээ

Төгрөгөөр хадгалсан найз маань надаас 43,092 төгрөгийн илүү ашиг оллоо.

Саяхан FB дээр валютын хадгаламж нээвэл хэр вэ гэсэн Post тавигджээ.

Доорхи Comment-уудыг харвал “сайн судлаад үзээрэй” гэсэн зөвлөгөөнүүд давамгайлж байлаа.

Төгрөгөөр хадгалах дандаа ашигтай байдаг уу?

Хүмүүсийн зөвлөгөөний дагуу өнгөрсөн 10 жилд Доллар, төгрөгийн хадгаламжийн аль нь ашигтай байсныг судалж үзлээ.

Монгол банкны веб сайт дээрхи Хадгаламжийн хүү болон валютын ханшийн өнгөрсөн 10 жилийн мэдээллийг үндэслэн тооцвол 5 жилд нь МОНГОЛ ТӨГРӨГ, 5 жилд нь нь НОЁН ДОЛЛАР-оор хадгалах нь ашигтай байжээ. Дэлгэрэнгүйг доорх хүснэгтээс харна уу.

Өнөөдөр та Доллараар хадгалах уу, төгрөгөөр хадгалах уу?

Энэ шийдвэрийг гаргахын тулд

  • төгрөг болон долларын хадгаламжийн хүүгийн зөрүү
  • долларын ханшийн өөрчлөлт

хоёрыг ямар байгааг харцгаая.

2018 оны 10-р сарын байдлаар төгрөг болон долларын хадгаламжийн 1 жилийн хүү болон хоорондын зөрүү дараах байдалтай байна.

Банкууд долларын хадгаламжийн хүүг, төгрөгийн хадгаламжаас 7,7%-иас 9% хүртэл хувиар багаар тогтоожээ. Дундажаар 8,5% орчим. Энэ нь банкууд жилийн дараа долларын төгрөгтэй харьцах ханш 8,5% орчим хувиар өснө гэж таамаглаж байгааг харуулж байна. Хэрэв долларын ханш 8,5% орчим өсвөл дүндээ дүн болно.

Харин та 1 жилийн дараа долларын ханш 8,5%-иас илүү өснө гэж таамаглаж байгаа бол USD-гээр хадгал, үгүй бол бол төгрөгөөр хадгал.

Өнгөрсөн 10 жилд долларын ханш ямар хувиар өсч байсныг Монгол банкны веб сайтын долларын ханшийн мэдээллийг үндэслэн тооцсоныг харцгаая.

Жил бүр өсч, буурах нь харилцан адилгүй ч өнгөрсөн 10 жилийн дунджаар авч үзвэл жилд 8.1% өсөж байсан байна.

Харин дараа жил долларын ханш хэдэн хувиар өсөх вэ? Өнөөдөр доллар 2,564.24 төгрөгтэй тэнцэж байна. Жилийн дараа 1 долларыг хэдэн төгрөгөөр авах вэ? 2019 оны төсөвт долларын ханшийг 2538 төгрөгөөр тооцсон байна.

Хадгаламжийн даатгалын корпораци Mongo.mn сайт хамтран боловсруулав

Эх сурвалж: http://mongo.mn/c/217

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]