Мэдээ

Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх ажлын хэсэг хуралдлаа

2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл болон “Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалын дагуу Бичил, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх дунд хугацааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах үүрэг бүхий ажлын хэсгийн 2022 оны эхний хурал Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хөгжлийн төвд амжилттай зохион байгуулагдлаа.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд:

  • Монголбанкны олон нийтийн санхүүгийн боловсролын төв;
  • Хадгаламжийн даатгалын корпорацийн олон нийт, санхүүгийн боловсролын хэлтэс;
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны бодлого, төлөвлөлтийн газар;
  • Санхүүгийн зохицуулах хорооны санхүүгийн боловсрол сургалтын алба;
  • Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын гишүүнчлэлийн газар;
  • Монголын банкны холбоо;
  • Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төвийн захиргаа удирдлага, төлөвлөлтийн хэлтэс;
  • Зээлийн батлан даалтын сангийн хяналт, өрийн удирдлагын газар;
  • Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Д.Оюунцэцэг;
  • Насан туршийн боловсролын үндэсний төв зэрэг байгууллагууд багтсан бөгөөд цаашид хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар санал солилцлоо. Уг хөтөлбөр нь 2 шаттайгаар хэрэгжих бөгөөд таван жилийн турш үргэлжлэх юм.
MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]