Банкны ажилтнуудын хадгаламжийн даатгалын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, цаг үеийн холбогдох мэдээ, мэдээллийг хүргэх зорилгоор Хадгаламжийн даатгалын корпорацийн Олон нийт, санхүүгийн боловсролын хэлтсээс 2022 оны 5 дугаар сарын 20-ний өдөр Голомт банкны ажилтнуудад “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр цахим сургалт зохион явууллаа.
Сургалтад Голомт банкны Улаанбаатар хотын салбар, тооцооны төвийн ахлах теллер, вип теллер, теллер, харилцааны менежер, борлуулалт үйлчилгээний ажилтнууд хамрагдав. Сургалтаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, даатгагдсан хадгаламж, даатгалын тохиолдол, даатгалын нөхөн төлбөр болон холбогдох бусад мэдээллийг хүргэлээ.
Голомт банкны нийт удирдлага, ажилтнуудад удахгүй тохиох “Банкны салбарын ажилтны өдөр”-ийн халуун мэндийг хүргэж, ажлын амжилт, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!