Мэдээ

Хадгаламжийн даатгалын корпорацийн Тамгын хэлтсийн захирал Б.Амарбилэг “ШИЛДЭГ БАНКИР” боллоо.

Хадгаламжийн даатгалын корпорацийн Тамгын хэлтсийн захирал Б.Амарбилэг оны “Шилдэг Банкир”-аар тодорлоо. Монголын Банкны Холбоо (МБХ)-ны ээлжит XIX чуулган 12 дугаар сарын 6-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээний үеэр банкны салбарын хөгжилд онцлон тэмдэглэх амжилт гарган, бодитой хувь нэмэр оруулж, ажлын амжилтаараа хамт олноо тэргүүлсэн шилдгүүдэд “Шилдэг Банкир” шагналыг олгодог уламжлалтай.

Б.Амарбилэг нь Хадгаламжийн даатгалын корпорацийн хөгжлийн түүхийн эхлэлийг тавилцсан бөгөөд өнгөрсөн 11 жилийн хугацаанд корпорацийн үйл ажиллагааг хуулийн хүрээнд амжилттай хэрэгжүүлэх, улмаар Монгол Улсын санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангахад корпорацийн үүрэг оролцоог бэхжүүлэх, Олон улсын стандартад нийцсэн хадгаламжийн даатгалын үйл ажиллагааг Монгол Улсад хөгжүүлэх их үйлсэд мэдлэг оюун, авьяас чадвар, хүч хөдөлмөрөө зориулан ажилласан юм.

  • Тэрээр Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн хэрэгжилтийг эхлүүлж, холбогдох бүхий л дүрэм журмыг Азийн хөгжлийн банкны зөвлөхтэй хамтран боловсруулж, батлуулсан;
  • Корпорацийн үйл ажиллагаатай холбоотой дүрэм, журмуудын анхны хувилбарыг боловсруулан, батлуулж, хэрэгжилтэд хяналт тавин ажилласан;
  • Хадгаламж банкийг Төрийн банктай нэгтгэх үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэн хамгийн бага зардлаар бүтцийн өөрчлөлт хийх арга хэмжээ болон 2019 онд татан буугдсан Капитал банкны харилцагч, хадгаламж эзэмшигчдэд нөхөн төлбөр олгох үйл ажиллагааг тус тус амжилттай хэрэгжүүлэхэд мэдлэг чадвараа бүрэн дайчлан, үнэтэй хувь нэмэр оруулсныг төр засгаас үнэлж, санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнасан;
  • Банк, санхүүгийн салбарын тогтвортой байдлын үндсэн баталгаа, салшгүй нэг хэсэг болсон Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлд 2016 онд Хадгаламжийн даатгалын корпорацийг гишүүнээр нэгдэх ажлыг амжилттай хэрэгжүүлсэн; 
  • Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан, 2018 онд Улсын Их хурлаар нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг амжилттай гүйцэтгэснээр Хадгаламжийн даатгалын корпораци нь банкнуудад бие даан хяналт шалгалт хийх эрхтэй болсон.
    Б.Амарбилэг захиралдаа Хадгаламжийн даатгалын корпорацийн хамт олны өмнөөс баяр хүргэж талархал дэвшүүлье!
MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]