Мэдээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын албан хаагчдад сургалт зохион байгууллаа.

 

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Боловсрол шинжлэх ухааны газар, Эрүүл мэндийн газар, Хүүхэд гэр бүл хөгжил хамгааллын газар, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн газар, Байгаль орчин аялал жуулчлалын газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын нийт 250 орчим албан хаагчдад болон Хилийн цэргийн 0257 дугаар ангийн албан хаагчдад 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр сургалт зохион байгууллаа.
 
 
 
 
 
Сургалтын хүрээнд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, даатгалд хамрагдах мөнгөн хөрөнгө, даатгалд хамрагдсан арилжааны банкнууд, нөхөн төлбөрийн хэмжээ зэрэг холбогдох бусад мэдээллүүдийг хүргэлээ. Мөн сургалтын төгсгөлд мэдлэг бататгах зорилгоор даатгагдсан хадгаламжийн дүнг тооцоолох бодлого, дасгалын ажил явуулж амжилттай оролцсон оролцогчдыг мөнгө хуримтлуулдаг тэмээ болон гарын бэлгээр урамшуулав.
MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]