Мэдээ

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл хуралдлаа

Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл (СТБЗ)-ийн 2023 оны I улирлын ээлжит хуралдаан 2023 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Монголбанкны хурлын танхимд зохион байгуулагдлаа. Тус хуралдааныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн даргалж, Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С.Баатарсүрэн болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Хуралдаанаар хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэх тухай асуудлыг хэлэлцлээ. УИХ-аас 2018 онд баталсан Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон Сангийн сайд, Монголбанкны Ерөнхийлөгчийн хамтарсан тушаалын дагуу 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголбанк дээрх хөтөлбөрийн санхүүжилтийг зогсоож, Засгийн газарт шилжүүлэх ажлыг эхлүүлээд байсан хэдий ч Цар тахлын тухай хууль батлагдсантай холбоотойгоор шилжүүлэх хугацааг хойшлуулсан юм. 

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэлд хөнгөлөлттэй хүүтэй орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийг 2023 оны эхний хагас жилд багтаан Засгийн газарт шилжүүлэхээр заасан билээ. Иймд Монголбанк холбогдох талуудтай хамтран хөтөлбөрийг Засгийн газарт шилжүүлэхээр ажиллаж байна.

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]