“Бүгдээрээ хуримтлуулъя” Тик Ток бичлэгийн уралдаан
Зорилго:
“Дэлхийн хуримтлалын өдөр 2021” аяны хүрээнд хүүхэд залуучуудын санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, хадгаламж хуримтлалын ач холбогдлыг таниулах, хуримтлуулах дадал зуршлыг бий болгоход гол зорилго оршино.
Хамрах хүрээ: Гэр бүл, найз нөхөд
Агуулга: “Бүгдээрээ хуримтлуулъя”
1- р байр: Өргөмжлөл, 600,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг, зохион байгуулагч байгууллагуудын гарын бэлэг,
2- р байр: Өргөмжлөл, 400,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг, зохион байгуулагч байгууллагуудын гарын бэлэг,
3- р байр: Өргөмжлөл, 200,000 төгрөгийн хадгаламжийн эрхийн бичиг, зохион байгуулагч байгууллагуудын гарын бэлэг
Тавигдах шаардлага:
– Монгол хэл дээр;
– Өгөгдсөн сэдвийн хүрээнд чөлөөт сэтгэж, бүтээлчээр хандах;
– Бичлэг нь 1-3 минут хүртэл байна;
– Бичлэгийн чанар, дуу зэрэг нь тод байх;
– Ёс бус үг хэллэг хэрэглэхгүй байх;
– Тик ток бичлэгт 3-8 хүн оролцсон байх;
– Бичлэгийг хүлээн авах хаяг www.facebook.com/DICOM.MN/ мессенжер .
Бүтээл ирүүлэх хугацаа: 2021.10.12 – 11.11- ний өдрийн 24:00 цаг хүртэл.
Ирүүлсэн ТикТок бичлэгүүдийг www.facebook.com/DICOM.MN/ хуудаст байршуулж, хамгийн олон “Like&Share” цуглуулсан бүтээлүүдэд шагналт байр эзлүүлнэ.