Мэдээ

“Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аян “Хамтдаа хуримтлуулж-Ирээдүйгээ бүтээцгээе” уриатайгаар нэг сарын турш үргэлжилж өндөрлөлөө.

“Дэлхийн хуримтлалын өдөр-2023” аян “Хамтдаа хуримтлуулж-Ирээдүйгээ бүтээцгээе” уриатайгаар нэг сарын турш үргэлжилж, амжилттай өндөрлөлөө. Тус аяны хаалтын арга хэмжээг 2023 оны 10-р сарын 31-ний өдөр, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд, Монголбанк, Хадгаламжийн даатгалын корпораци, Өмнөговь аймаг Засаг даргын тамгын газар, Монголын банкны холбоо, ХБНГУ-ын Шпаркассэ банкны Монгол дахь сан,  арилжааны банкнууд болон Мони маркет Фанд ХХК, Монголын оюун ухааны академи  хамтран зохион байгууллаа.
Хадгаламжийн даатгалын корпорацийг төлөөлж Хадгаламжийн даатгалын үндэсний хорооны дарга, Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Дөлгөөн, Дотоод аудитын албаны захирал У.Тамир, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн захирал А.Алтантүлхүүр нар оролцож, Даланзадгад сумын Ерөнхий боловсролын сургуулиудын манлайлагч сурагчдыг хадгаламжийн эрхийн бичиг, мөнгө хуримтлуулдаг тэмээгээр урамшууллаа.
 
Мөн арга хэмжээнд оролцсон ард иргэд, хүүхэд залуучуудад хадгаламжийн даатгалын корпорацийн үйл ажиллагааг танилцуулж, банкны харилцах, хадгаламжийн дансан дахь 20 сая хүртэлх төгрөг даатгагдсан талаар мэдээлэл хүргэн, холбогдох гарын авлага түгээж ажиллаа.
Дэлхийн хуримтлалын өдрийг 1924 оноос хойш дэлхийн 80 гаруй улсад тэмдэглэж байгаа ба ирэх 2024 онд 100 жилийн ой тохиох юм.
 
 
MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]