Хадгаламжийн даатгалын корпорацийн ГХХАХ-ийн захирал А.Алтантүлхүүр, Шпаркассэ банкны сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Маркус Лохтой уулзалт хийлээ. Уулзалтаар Шпаркассэ банкны сангаас Банк санхүүгийн академитай хамтран зохион байгуулдаг шинэ банкирт зориулсан сургалтын модульд “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдэвт хичээлийг нэмж оруулахаар шийдвэрлэв. Мөн “Харилцагчид зөвлөх банкны мэргэжилтний гарын авлага” номд Хадгаламжийн даатгалын тогтолцооны тухай хичээлийн агуулгыг оруулах, шинэчлэн хэвлүүлэхэд хамтран ажиллахаар тогтлоо. ХБНГУ-ын Шпаркассэ банкны олон улсын хамтын ажиллагааны сан нь Дэлхийн 50 гаруй улсын банкны салбарт мэдлэг чадвартай шинэ үеийн банкир бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх сургалт, семинаруудыг зохион байгуулдаг ба иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ирсэн 30 гаруй жилийн түүхтэй байгууллага юм. Монгол Улсад 2017 оноос хойш дээрх чиглэлүүдээр олон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа билээ.