Рояаль Олон Улсын Их Сургуулийн бизнесийн удирдлага, олон улсын харилцаа, архитектурын мэргэжлээр суралцаж буй нэгдүгээр курсийн оюутнуудад 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр “Хадгаламжийн даатгалын тогтолцоо” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтын хүрээнд Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хууль, даатгалд хамрагдах мөнгөн хөрөнгө, даатгалд хамрагдсан арилжааны банкнууд, нөхөн төлбөрийн хэмжээ зэрэг холбогдох бусад мэдээллүүдийг хүргэлээ.
Мөн сургалтын төгсгөлд мэдлэг бататгах зорилгоор даатгагдсан хадгаламжийн дүнг тооцоолох бодлого, дасгалын ажил явуулж амжилттай оролцсон оролцогчдыг мөнгө хуримтлуулдаг тэмээгээр урамшуулав.