Мэдээ

ОУХДХ-ны Евро-Азийн бүсийн хорооны ээлжит хурал өнгөрөгч 02 сарын 03 ны өдөр боллоо

ОУХДХ-ны Евро-Азийн бүсийн хорооны ээлжит хурал өнгөрөгч 02 сарын 03 ны өдөр боллоо. Тус хуралд бүсийн хорооны 8 гишүүн байгууллага бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсоноос гадна ОУХДХ-ны Ажлын албаны Ерөнхий нарийн бичгийн дарга ноён Дэвид Уолкер, Үндсэн зарчим ба нийцлийн үнэлгээний зөвлөх хатагтай Юн Чен Кэрол Лин нар оролцож үг хэлэв.

ЕАБХ-ны дарга буюу Монгол Улсын Хадгаламжийн даатгалын корпорацийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч С. Баатарсүрэн тус хурлыг нээж, 2022 оны 10-р сарын 26 өдөр Аргентин Улсын Буэнос Айрес хотноо зохион байгуулагдсан бүсийн хорооны хурлын үр дүнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийллээ. Мөн тэрээр энэ оны 6-р сарын сүүлээр Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулагдах ЕАБХ-ны жилийн уулзалтад онцгой ач холбогдол өгч буйгаа цохон тэмдэглэж тус үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг нийт гишүүддээ уриаллаа.

Хурлаар Монгол, Азербайжан, Гүрж, Казахстан, Киргиз, Турк, Узбекистан, Армени зэрэг гишүүн улс орнуудын Хадгаламжийн даатгалын салбарын төлөөлөгч нар өөрсдийн байгууллагын үйл ажиллагааны талаар товч мэдээлэл хүргэлээ.

MN

Add Your Heading Text Here

[CP_CALCULATED_FIELDS id="6"]